Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б 203.91.115.45 (яриа)-н хийсэн засваруудыг 103.212.119.132-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 2:
'''Карл Хайнрих Маркс''' (1818 оны 5-р сарын 5 - 1883 оны 3-р сарын 14) нь XIX зууны философич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч байжээ. Түүнийг коммунизмын Эцэг хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв. Маркс нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсан ба түүхийн анализ хийснээрээ ч алдартай билээ. Түүний баримталж байсан үзэл бодол нь [[Коммунист Намын Тунхаг]] (1848) эхний мөрөөс харагддаг. "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн адил дотоод шалтгаануудаас сүйрнэ хэмээн үздэг байв.
 
Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октябрийн хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.хөөрхөн шүү
 
== Карл Марксын товч намтар ==
Мөр 41:
Тухайн үедээ хөгжил дэвшилийг тодорхойлж байсан аж үйлдвэржсэн нийгэм буюу капитализм нь Марксын онолын гол объект болсон юм. Өмнөх сэтгэхчдээс нийгмийн хөгжлийн талаарх дэвшүүлсэн үзэл онолыг Маркс тодорхой нийгэмтэй холбож шинжилгээ хийснээр нийгэм гэсэн ойлголтын мөн чанарыг тодорхой болгожээ. Энэ талаар В.И.Ленин “Маркс нийгмийг ... дур зоргоор ямар нэгэн өөрчлөлтөнд ордог бөгөөд тохиолдолын чанартайгаар үүсэч хувирч байдаг бие хүмүүсийн механик цогцос гэж үзэх үзлийг эцэс болгож тухайн үйлдвэрлэлийн харилцааны нийлбэр цогц болсон нйигэм эдийн засгийн байгуулал гэдэг ойлголтыг олж тогтоон, ийм байгууллгын хөгжил бол байгал-түүхийн процесс гэж үзэн нийгэм судлалыг анх удаа шинжлжх ухааны үндэслэлтэй болгсон юм” гэжээ. Нийгмийг системээр нь авч үзсэн Марксын энэ баримтлал нь социологийн шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Ягаад гэвэл социологийн шинжлэх ухаан гэдэг бол угтаа нийгмийг судлан шинжилсэн үзэл онолд тулгуурладаг билээ.
1861-1863 онд хийсэн “Эдийн засгийн гар бичмэл” “В.Засуличийн захидалд өгсөн хариуны ноорог” зэрэг зохиолдоо Маркс формаци буюу “байгуулал” гэсэн нэр томъёог геологийн шинжлэх ухаанаас авсаныгаа илэрхийлсэн байдаг. Харин “нийгмийн байгулал” гэдэг нэр томъёог “Луи Бонапартын брюмерын арван найман” хэмээх зохиолдоо анх удаа хэрэглэжээ. Социологийн шинжлжх ухааны үүднээс нийгмийн байгуулал байгуулал гэсэн энэхүү ойлголт нь нийгмийг систем болохынх нь хувьд авч үзэж байгаа юм. Маркс тогтворгүй тэнцвэрийн байдалд оршин харилцан үйлчлэлцэж байдаг элементүүдээс тогтсон нийгмийн системийг нийгмийн байгуулал гэж үзэж байв. Нийгмийн үндэс суурь нь материаллаг баялгийг үйлдвэрлэх хүч ба үйлдвэрлэлийн харилцаа тодорхойлох аж.
Үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны хоорондох зөрчил нь нийгмийн дэвшлийг хангах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ зөрчил туйлдаа хүрсэн нөхцөлд нийгмийн хувьсгал гарч, хуучин үйлдвэрлэлийн аргыг шинэ үйлдвэрлэлийн аргаар буюу нэг нийгэм солигдоно гэж Маркс үзжээ. Энэ бол нийгэм эдийн засгийн байгууллын тухай Марксын сургаалын гол цөм юм.байна шүү хөөрхөнөө
 
== Карл Марксын хожуу үеийн амьдралын замнал==
Маркс дэлхийн социологийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан онол, сургуулийг үндэслэсэн юм. Марксын социологийн онол нь нийгмийг систем болгон үзэж эдийн засаг, нийгэм, улс төрийн бүрэн хүрээнд задлан шинжилжээ. Нийгэм өөрийн зүй тогтоолын дагуу хөгжөдөг гэсэн санаа Марксаас өмнө байсан хэдий ч түүнийг шалтгаацал, хөгжил, үр дүнийн үүднээс нэгтгэн боловсруулсан гэж болно. Тэр нийгэм, эдийн засгийн байгуулал, нийгмийн анги тэдгээрийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсгал, өмч, гэр бүл, төр, түүний мөхөл, бие хүн ба нийгэм, ёс суртхуун үзэл суртал, улс төрийн ухамсар зэрэг социологийн онол асуудлыг хооронд нь нягт уялдуулан бүр нарийвчлан задалж үнэлэлт дүгнэлт төдийгүй онолын хэмжээнд боловсруулалт хийсэн юм. Эдгээр онол дүгнэлт ямарч гэнсэн зуу гаруй жилийн турш дэлхий дахинаа алдаршиж зарим улс орон практик болгон хэрэгжүүлсэн. Марксын онолыг төрөл бүрийн “марксизм” болгохгүйгээр социологийн онолын нэг гэдэг үүднээс сайтар задлан шинжлэх нь жинхэнэ шинжлэх ухаанч хандлага байх болно.