Габриель Гарсиа Маркес: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Намтар нэмэв.
Мөр 5:
 
[[Файл:Gabogarciamarquez1.png|thumb|Габриель Гарсиа Маркес]]
[[Колумб]]ын их бичгийн хүн '''Габриель Гарсиа Маркес''' (испани. ''Gabriel José de la Concordia «Gabo» García Márquez''; 1927 оны 3 дугаар сарын 6-нд, Аракатака-д төрсөн -2014 оны 4 дүгээр срын 17-нд Мехико хотод нас баржээ) - Колумбийн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн.
[[Колумб]]ын их бичгийн хүн '''Габриель Гарсиа Маркес''' [[1927]] онд [[Аркатаса]] хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр [[1982]] онд утга зохиолын [[Нобелийн шагнал]] хүртсэн бөгөөд [[Монгол]]ын уншигчид "''[[Зуун жилийн ганцаардал]]''" романыг нь Г.Акимын, "''Мартагдсан хурандаа''" туужийг нь Н.Энхбаярын, "''Хурандаад хэн ч бичихгүй''" туужийг нь О.Чинбаярын, "''Ирендира охины эмгэнэлт түүх''" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус хүртсэн билээ. Түүнийг [[Латин Америк]]ийн [[шидэт реализм]]ын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Их зохиолч эдүгээ [[Мексик]] улсын [[Мехико]] хотноо энх тунх амьдарч, хүмүүний дотоод ертөнц рүү гүнээ нэвтэрсэн ер бусын бүтээлүүдээ туурвисаар байна.
 
== Намтар ==
Колумби улсын Аракатака хэмээх жижиг хотхонд (Магдалена аймаг) эцэг Габриэля Элихио Гарсиа (исп. ''Gabriel Eligio García'') эх Луиза Сантьяга Маркес Игуаран (исп. ''Luisa Santiaga Márquez Iguarán'') нарын гэрт төржээ.
Габриэлийг төрөөд удаагүй байхад аав нь эм зүйч болсон байдаг. 1929 оны 1 дүгээр сард түүний эцэг эх нь Сукре хот руу нүүхэд хүү түүнийг эхийн талын эмээ Транкилина Игуаран Котес (исп. ''Tranquilina Iguarán Cotes'') , өвөө хурандаа Николас Рикардо Маркес Мехиа (исп. ''Nicolás Ricardo Márquez Mejía'') нар дээр Аркатака хотдоо үлдсэн байна. Эмээ өвөө нар нь ирээдүйн зохиолчийг ардын домог, хэл шинжлэлийн онцлог шинж чанаруудтай танилцуулж, хожим нь түүний ажилд чухал зүйл болжээ. Гарсиа Маркесийг есөн настай байхад өвөө нь нас барж, Габриэль эцэг эхтэйгээ Сукре хотод нүүж очсон бөгөөд аав нь тэр үед эмийн сантай байжээ.
 
Габриэль 1940 онд 13 настайдаа тэтгэлэг авч, Богота хотоос хойд зүгт 30 км -т орших Сипакира хотын Иезуит коллежид суралцаж эхэлжээ. 1946 онд эцэг эхийнхээ шахалтаар тэрээр Үндэсний их сургуулийн хуулийн ангид элсэн орсон бөгөөд энэ үеэр ирээдүйн эхнэр, эм зүйчийн охин Мерседес Барча Пардотой танилцсан ажээ.
 
Тэрээр сургуулиа төгсөлгүй 1950 онд орхиод сэтгүүлзүй, уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэн байна. Ном унших туртай залууд Зохиолч Эрнест Хемингуэй, Уильям Фолкнер, Джеймс Джойс, Вирджиния Вулф, Франц Кафка нар их нөлөө үзүүлсэн байна.
 
Билл Клинтоны АНУ-ын Ерөнхийлөгч байх үед (1993-2001) Гарсиа Маркес Мексикийн Ерөнхийлөгч Карлос Салинас де Гортаригийн хувийн хүсэлтээр Клинтон, Кубын Ерөнхийлөгч Фидель Кастрогийн хооронд хийсэн хэлэлцээрт албан бусаар зуучилсан байдаг.
 
== Г.Г.Маркес монгол хэлээр ==
Тэрээр [[1982]] онд утга зохиолын [[Нобелийн шагнал]] хүртсэн бөгөөд [[Монгол]]ын уншигчид "''[[Зуун жилийн ганцаардал]]''" (''"Cien años de soledad''"-1967) романыг нь зохиолч, орчуулагч Г.Акимын монгол хэлнээ гайхалтай уран тансгаар орчуулсан нь уншихад дэндүү урамтай, "''Мартагдсан хурандаа''" туужийг нь Н.Энхбаярын, "''Хурандаад хэн ч бичихгүй''" (''El coronel no tiene quien le escriba'') (1961) туужийг нь О.Чинбаярын, "''Ирендира охины эмгэнэлт түүх''" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус хүртсэн билээ.
Түүнийг [[Латин Америк]]ийн [[шидэт реализм]]ын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Их зохиолч хүмүүний дотоод ертөнц рүү гүнээ нэвтэрсэн ер бусын олон бүтээл туурвисан байна.
 
{{DEFAULTSORT:Маркес, Габриель Гарсиа}}
[[Ангилал:Габриель Гарсиа Маркес| ]]