Чойжилсүрэнгийн Пүрэвдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 3:
== Намтар ==
Ч.Пүрэвдорж 1948 онд [[Архангай аймаг|Архангай аймгийн]] [[Мөрөн сум]]ын нутагт “Хөтөл” гэдэг газар малчин Жалцавын Чойжилсүрэн, Янпилын Пунсал нарын отгон хүү болж төрсөн.
[[Файл:Ч.Пүрэвдорж.png|thumb|Шадар сайд Ч.Пүрэвдорж]]
 
1955-1959 онд Архангай аймгийн Мөрөн сумын бага сургуульд элсэн сурч байгаад 1959 оны 9 дүгээр сараас Өндөр-Улаан сумын 7 жилийн дунд сургуульд шилжин суралцаад 1962 онд төгссөн.
 
Мөр 26:
1992-1996 онуудад Архангай аймгаас Монгол Улсын УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд тэрээр Улсын Онцгой Комиссын даргаар ажиллаж байжээ.
 
1996 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж Р.Гончигдоржид ялагдсан юм. Түүнээс хойш ажилгүй байж байгаад 1998 оны 10 дугаар сарын 1-нд хүнд өвчний улмаар нас барсан.
1990-1996 оны Монгол Улсын улс, төр нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан эгэл даруухан төрийн зүтгэлтэн гэж монголын ард түмэн үнэлдэг. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд, өндөршагнал одон медаль хүртээхээс гадна Архангай аймгийн Тариат сумын дунд сургуулийг 2004 онд Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит болгож мөнхөлсөн юм.
 
=== Зориулсан шүлэг ===
Ар халхын тэнүүнд Арын сайхан хангай гэж бий
 
Тэр сайхан хангайд Тэрхийн цагаан нуур гэж бий
 
Тэвхэлсэн нумнаас тавьсан юм шиг
 
Тэнгэрийн мөнгөн заадас шиг
 
Суман гол зүсэн бий
 
Усан дундуур нь ус харван урсдаг
 
Урьд эртийн цагт
 
Уул нь галаар оргилдог
 
Тунгалаг гурван Тамир
 
Туяа цацлан хатирдаг
 
Тунсаг сайхан энэ л нутагт
 
Тугал хариулж өссөн
 
Туг барилцаж явсан
 
Сайн хүү Шадар сайд аа... Морьтой дээдсийн алтан ургийн хунтайж Монгол Улсын шадар сайд Пүрэвдорж -П.Бадарчийн "Шадар сайд" шүлэгнээс.
 
== Хувийн амьдрал ==