"Ромын эзэнт гүрэн"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
 
[[Файл:RomanEmpire_117.svg|thumb|250px|right|Тражан эзэн хааны үед МЭ 117 оны байдлаар хамгийн их тэлсэн байдал]]
'''Ромын эзэнт гүрэн''' (латин. Imperium Romanum, эрт. грек. Βασιλεία Ῥωμαίων) [[эртний Ром]]ын соёл иргэншлийн [[Ромын бүгд найрамдах улс|бүгд найрамдах улсын дараах]] үе шат бөгөөд засаглалын автократ хэлбэрийг авчхэлбэртэй, [[Европ]], [[Газар дундын тэнгис]]ийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзэлж байснаараа онцлог юм.<ref>"Roman Empire," Microsoft Encarta Online Encyclopedia 2008</ref> Энэ нэр томъёогоор анхны эзэн хаан Октавиан [[Август]]ын үеүеэс болонэзэнт түүнийгүрнийг дараахБаруун хугацаагба илэрхийлдэгЗүүн гэж хувааж, дараа нь Баруун Ромын эзэнт гүрэн нуран унах хүртэлх үеийг хамардаг, өөрөөр хэлбэл МЭӨ 27 оноос 476 он хүртэл юм. Харин Зүүн Ромын эзэнт гүрэн буюу Константинополь хотод төвтэй Византын эзэнт улс дахиад 977 жилийн турш оршин тогтнож байгаад 1453 оны намар нуран унасан юм.
 
Үүний өмнө байсан [[Ромын бүгд найрамдах улс]] хэд хэдэн удаагийн иргэний дайнаар суларч, доройтжээ. Бүгд найрамдах улсын хожуу үеийн тэмцлийн үеэр олон зуун сенатч алуулсан буюу үхэхэд [[Ромын сенат]] эхний үед [[Анхдугаар триумвират]]ын дэмжигчдээр нөхөгдөж байсан бол хожим [[Хоёрдугаар триумвират]]ын дэмжигчдээр нөхөгдөж байв. Бүгд найрамдах улсаас эзэнт гүрэн рүү шилжсэн шилжилтийг хэд хэдэн үйл явдлаар тэмдэглэх санал байдаг. Үүний дотор [[Юлий Цезарь]] МЭӨ 44 онд [[Ромын диктатор]]оор насан туршдаа томилогдсон явдал, [[Актиумын тулалдаан]] (МЭӨ 31 оны 9 дүгээр сарын 2), Ромын сенат Октавианд хүндэт ''Август'' (МЭӨ 27 оны 1 дүгээр сарын 4) цол өгсөн явдлаар тэмдэглэх санал гарч байв. Октавиан/Август Ромын бүгд найрамдах улсыг аварснаа албан ёсоор тунхаглаж, эрх мэдлээ бүгд найрамдах улсын хэлбэрийн дор болгоомжтой нуун далдалж байв. Тухайлбал [[консул]]ууд сонгогдсоор байсан, плебейчүүдийн [[трибун]]ууд хууль тогтоомж санал болгож байсан, сенатчид Ромын куриад мэтгэлцсээр байв. Гэвч бүх зүйлд нөлөөлж, эцсийн шийдвэрийг хянадаг байсан хүн нь Октавиан болон түүний дараа гарч ирсэн бүх эзэн хаан байлаа. Түүнчлэн шаардлага гарвал [[Ромын легион]]ууд түүнийг дэмжиж байв.
 
[[Латин хэл]]ний ''Imperium Romanum'' (Ромын эзэнт гүрэн) хэмээх нэр томъёо нь магадгүй хамгийн сайн танигдсан олон хэрэглэгдэж байсан латин үг юм. Энэ нэр томъёоны ''imperium'' хэмээх үг нь Ромын цэргийн захирагч - императорт дагаар орсон хүний амьдралын хүрээг илтгэдэг юм (жишээлбэл хүмүүс бүхий зарим улс орон - газар нутаг). Ромын тэлэлт бүгд найрамдах улсын үед эхэлсэн боловч эзэн хаан [[Тражан]]ы үед оргилдоо хүрчээ. Нутаг дэвсгэрийн тэлэлтийн энэхүү оргил үед Ромын эзэнт гүрэн 6,5 сая орчим км²<ref>Parker, Philip, "The Empire Stops Here". p.2.</ref> хуурай газрыг хамарч байлаа. Эзэнт гүрэн өргөн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харъяалж байсан учраас дэлхийн улс орнуудын хэл, шашин, архитектур, философи, хууль, засаглалд нөлөөлсөн нөлөөлөл өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн.
 
МЭ III зууны сүүлээр [[Диоклетиан]] өргөн уудам нутаг дэвсгэрийг удирдлага доороо нэгтгэн барьж байхын тулд эрх мэдлийг хамтран төр баригч эзэн хаадын дунд хуваах практик тогтоожээ. Дараачийн хэдэн арван жилийн турш эзэнт гүрэн гол төлөв зүүн/баруун тэнхлэгийн дагуу хуваагдах болсон. 395 онд [[I Феодосий]] нас барсны дараа эзэнт гүрэн сүүлийн удаа хуваагджээ. <ref>Chester G. Starr, ''A History of the Ancient World, Second Edition.'' Oxford University Press, 1974. pp. 670–678.</ref>
 
476 онд [[Ромул Август]] Одоакрийн шахалтаар хаан ширээнээсээ бууснаар [[Баруун Ромын эзэнт гүрэн]] задран унажээ.<ref>Isaac Asimov. ''Asimov's Chronology of the World.'' Harper Collins, 1989. p. 110.</ref> Зүүн Ромын буюу [[Византын эзэнт гүрэн]] 1453 онд [[XI Константин Палэологос]] нас барч, [[Константинополь]] хотыг [[II Мехмед]]ийн удирдсан [[Османы түрэг]]үүд эзлэх хүртэл оршин тогтножээ.
 
Ромын эзэнт гүрэн нь олон хэлтэй улс байв. Эзэнт гүрний албан ёсны хэл нь '''Латин, Эртний Грек''' хэл байсан. Эзэнт гүрний хүрээнд эдгээр хоёр чухал хэлийг ашиглах нь газарзүйн болон үйл ажиллагааны хувьд ялгаатай байв. Эцэст нь энэ нь 395 оноос хойш баруун ба зүүн хэсэг болж салахад их үүрэг гүйцэтгэсэн юм.
 
== Эшлэл ==