"Анандын Амар"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
 
}}
 
'''Агданбуугийн Амар''' (1886 - 1941 оны 7 сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр [[1928]] оны [[2 сарын 21]]-ээс [[1930]] оны [[4 сарын 27]] хүртэл [[Монгол улсын ерөнхий сайд|Монгол улсын Ерөнхий сайд]], [[1934]] оны [[6 сарын 2|7 сарын 2]]-оос [[1936]] оны [[3 сарын 22]] хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, [[1936]] оны [[3 сарын 22]]-оос [[1939]] оны [[3 сарын 7]]-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. [[1939]] оны 3 дугаар сард баривчлагдаж, ЗХУ-д хүргэгдэж [[1941]] ондоны 7 дугаар сарын 27-нд Москва хотодхот орчим цаазаар авахуулжээ.
 
Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм.
 
===Хэлмэгдэл===
Анандын Амар эл бодлого, үйл ажиллагаа Х.Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд [[1939]] оны [[3 сарын 7]]-нд болсон [[МАXН|МАXН-ын]] [[МАXН-ын Төв Хороо|Төв Хорооны]] тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ
{{Эшлэл|Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв|Д.Лувсаншарав}}
гэхчлэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.
1939 оны 8 дугаар саруудад баривчлагдагсдын Читээс Москвад хүргэж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ мөн л зодох, хоолыг хасах мэтээр хууль ёсыг бүдүүлгээр зөрчиж байжээ. Мөрдөж байгаа хүмүүсийг байлцуулахгүйгээр байцаалтын протокол үйлдэж, дараа нь харгислах замаар уг протоколдоо гарын үсэг зурахыг албадах явдал олонтой байжээ.
 
А.Амар хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэдгийг илчлэн мэдүүлсэн Лувсаншарав, Насантогтох, Балжинням нар нь зодох болон бусад аргаар тарчилгасны улмаас мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй мэдүүлэг өгөх байдалд хүрсэн байжээ.
 
Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 дүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж, мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогджээ. Гэтэл Берия, Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
 
1956 оны наймдугаар сард гэрчээр байцаагдсан Добротин, Чернонебов нар мөрдөн байцаах байгууллагын мэдэлд А.Амар болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн гэм бурууг нотлох ямар ч объектив материал байгаагүй юм гэж мэдуүлжээ.
 
Шалгалтын явцад хэргийг мөрдөхөд орчуулагчаар оролцсон Б.Ч.Балданг байцаав. Мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлэг гэгчийг авах зорилгоор барвчлагсдыг зодож, тарчилгаж байсан тухай Балдан дэлгэрэнгүй мэдүүлжээ.
 
А.Амар болон БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтэн, хариуцлагатай ажилтнуудын хэргийг мөрдөх ажил 1940 оны зургадугаар сард дууссан байтал ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллеги 1941 оны долдугаар сардсарын 10-нд хэргийг хэлэлцжээ.
 
Хэргүүдийг шүүхээр хзлэлцэхийнхэлэлцэхийн өмнө ДЯАК-ын ажилтнууд шүүгдэгчидтэй уулзаж шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлбэл ял шийтгэнл хөнгөрнө гэж ятгаж, өдөөн хатгасан аргаар нөлөөлж байжээ.
 
ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийнЗөвлөлийн дэргэдэх УАХХ, ЗСБНХУ-ын ГЯЯ, ДЯЯ-ны архивуудаар шалгахад А.Амар болон түүнтэй хамт шийтгүүлсэн бусад хүмүүс ямар нэг хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан, Японы тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэдгийг гэрчлэх баримт олдоогүй.
 
Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалтын материалыг хянаад ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурьдсан баримтыг үндэстэй гэж үзэж ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоос ТОГТООХ НЬ: