Николай Михайлович Карамзин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "thumb|Николай Карамзин '''Никола́й Миха́йлович Карамзи́н''' ( <abbr>1766 оны 12 дугаар сарын 1-нд Оренбург губерний</abbr> Михайловка (Преображенка) тосгонд төрсөн, - 1826 оны 5 дугаар сарын <abbr>22-нд</abbr>, Санкт-Петербург, Оро..."
(Өөрчлөлт алга)

02:58, 9 Есдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Никола́й Миха́йлович Карамзи́н ( 1766 оны 12 дугаар сарын 1-нд Оренбург губерний Михайловка (Преображенка) тосгонд төрсөн, - 1826 оны 5 дугаар сарын 22-нд, Санкт-Петербург, Оросын эзэнт улсад нас барсан)- Оросын түүхч, оросын уран зохиолч, яруу найрагч, орчуулагч. "Оросын төрийн түүх" /«Истории государства Российского» (1—12 боть, 1803—1826) бичсэн хүн. Оросын түүхийг нэгтгэн бичсэн анхны бүтээлүүдийн нэг юм. "Москвагийн сэтгүүл" / «Московского журнала» (1791—1792) болон "Европын Мэдээ" «Вестника Европы» (1802—1803) зэрэг сэтгүүлийн редактор. "Төрийн жинхэнэ зөвлөх" цолтой.

Николай Карамзин

Карамзин Оросын уран зохиолын шинэчлэгч гэж түүхэнд орсон хүн. Орос хэлийг хуулбар-үгээр баяжуулсан (жишээ нь, «занимательный»- сонирхолтой) эртний үгийг сэргээсэн (жишээ нь «трогательный»-сэтгэл хөдөлгөм, «влияние»-нөлөөлөх), «промышленность» буюу "аж үйлдвэр" гэсэн үгэнд орчин үеийн тайлбар гарган өгч олон шинэ үг эргэлтэнд оруулж чадсан байна.


Н.Карамзин 1790-ээд оны дундуур түүхийг ихэд сонирхож эхэлсэн. Тэрээр түүхэн сэдвээр "Марта Посадница буюу Новгородын байлдан дагуулалт" (1803 онд хэвлэгдсэн) зохиол бичсэн байна. Тэр жил нь Александр I хааны зарлигаар Карамзиныг түүх судлаачийн албан тушаалд томилж, амьдралынхаа эцэс хүртэл "Оросын төрийн түүх" -ийг бичиж бусад сэтгүүлч, зохиолчийн үйл ажиллагааг зогсоосон гэж хэлж болно.