Никколо Макиавелли: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
 
1498 оны 7 дугаар сарын 14-нд Макиавелли Флоренцын цэргийн хэргийг хариуцдаг Арван комиссын нарийн бичгийн даргаар сонгогдов. Комиссын сонгогдсон гишүүд зургаан сар тутамд солигддог байсан тул үндсэн ажлыг тамгын газар гүйцэтгэдэг байв. Энэ албанд Макиавелли 14 жил зүтгэж Францын Людовик XII хаан, Неаполь дахь Фердинанд II хаан, Ром дахь Папын газар дипломат үүрэг гүйцэтгэж төрийн бичих хэрэг хөтөлдөг байжээ. Энэ үед Итали хэдэн арван мужид хуваагдсанаас гадна Неаполийн хаант улсын төлөө Франц, Ариун Ромын эзэнт гүрний дайн эхэлжээ. Дараа нь дайныг хөлсний цэргүүд байлдаж, Флоренц хүчтэй өрсөлдөгчдийн хооронд маневр хийх шаардлагатай болж, Макиавелли тэдэнтэй дипломат харилцаагаа барьж байв. Бослого гаргасан Пизаг бүслэхэд Флоренцийн засгийн газар, түүний армид суугаа бүрэн эрхт төлөөлөгч Никколо Макиавелли маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байжээ.
[[Файл:Il Principe-Machiavelli-Kurochkin.pdf|thumb|Н.Макиавеллигийн "Эзэн хаан" номны орос орчуулга.]]
 
Макиавеллиг улс төрийн амьдралаас холдуулж, амьжиргааны эх үүсвэргүй болгож, 1513 онд '''Медичи'''йн эсрэг хуйвалдааны хэргээр баривчилжээ. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг тамлан зовоож мэдүүлэг авч байжээ. Тэрбээр ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнд цаазаар авах ял оноожээ. Өршөөлийн ачаар л тэр цаазын ялаас суллагдсан байна. Найз нөхөд, хамаатан садан нь түүнд зориулж барьцааны 1000 флорины төлжээ. Макиавелли Флоренцийг орхиж өөрийн эдлэн газар руу явжээ. Тэндээ Төрийн тогтолцооны тухай зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна.
 
Мөр 19:
 
Тэрээр хүн төрөлхтний түүхэнд дүн шинжилгээ хийж төрийн эрх мэдлийн зарчмуудыг томъёолсон бөгөөд энэ нь эрх мэдлээ хадгалж үлдэх, шинэ байлдан дагуулалт хийх боломжийг олгодог гэжээ. Түүгээр ч үл барам эдгээр бодлогын зарчмууд нь ёс суртахуунгүй зарчмуудыг ил гаргасан байна. Гэхдээ энэ бол улс төрийн дэглэмийн бүх нарийн ширийнийг ил тод гаргаж харуулсан Никколо Макиавеллигийн гавьяа байсан юм.
 
 
1998 онд Английн Манчестер хотод "Макиавеллигийн 500 жилийн засаглал" нэртэй эрдэм шинжилгээний семинар болсон. Тэнд Их Британийн тэргүүлэх их дээд сургуулийн профессорууд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон юм. Семинарын үр дүнд "Макиавелли, Маркетинг ба Менежмент" номыг бүтээсэн нь Макиавеллигийн дэвшүүлж байсан санааг орчин үеийн ертөнцөд тусгаж, семинарт оролцогчдын үзэж байгаагаар зорилгодоо хүрэхийн тулд хэлэлцээрийн үр дүнтэй стратеги явуулах, хүмүүсийг удирдах, үр дүнтэй багийг бүрдүүлэх боломжийг олгосон гэж үзжээ.
 
{{DEFAULTSORT:Макиавелли, Никколо}}