Никколо Макиавелли: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Никколо Макиавелли''' ({{lang-it|Niccolò di Bernardo dei Machiavelli}}, 1469.05.03-1527.06.21) нь [[Итали]]йн түүхч, философич, [[Сэргэн мандалтын үе]]ийн [[Флоренц]]ын дипломатч, зохиолч, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг, дипломатч, жүжгийн зохиолч, Флоренцын төрийн албан хаагч. 1498 - 1512 оны хоороцдхооронд Флоренцын Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүхийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.
 
Никколо Макиавелли 1469 оны 5 дугаар сарын 3-нд Флоренцын ойролцоох Сан Кашано тосгонд өмгөөлөгч-хуульч эцэг Бернардо ди Никколо Макиавелли (1426-1500), эх Бартоломей ди Стефано Нели (1441-1496) нарын гэр бүлд төржээ. НикколоТэрээр 1465 онд төрсөн Примавера, 1468 онд төрсөн Маргарита нарынгэдэг хоёр эгч, 1475 онд төрсөн Тотто гэх эрэгтэй дүүтэй байжээ. Хэдийгээр түүний гэр бүл дундаж давхаргынх байсан боловч НиккологийнНикколо хүүгийн бага нас нь ядуу, хүнд хэцүү байдалднөхцөлд өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн байна. Никколо сайн боловсрол эзэмшиж, латин болон ромын сонгодог зохиолыг уншдаг байжээ. Үүний дотор эртний Ромын зохиолч, хөгжмийн онолч А.Макробий, эртний ромын түүхч Тит Ливи, ромын гүн ухаантан, улс төрч Цицерон, эртний еврейн цэргийн жанжин Иосефус Флавиус зэргийн бүтээлүүдийг их сайн мэддэг байсан ажээ.
[[Файл:Niccolò di Bernardo dei Machiavelli (Büste) (10099793265).jpg|thumb|Николо Макиавелли, 1469-1527. Цээж баримал, Флоренц ]]
Н.Макиавеллийг дундаж нуруутай, туранхай, хар үстэй, цагаан арьстай, жижиг толгойтой, туранхай царайтай, өндөр магнайтай, нарийхан уруултай байсан гэж түүхч-намтар судлаач Роберто Ридольфи сүүлд түүний гаднах төрхийг тодорхойлсон байна.
 
Түүний улс төрийн амьдралыг хоёр хувааж үздэг. 1512 он хүртэл төрийн албанд зүтгэсэн бөгөөд төрийн албанаас хүчээр зайлуулагдсанаас хойш өөрийг нь алдаршуулсан ном зохиолоо бичих болсон үе гэдэг байна.
 
1498 оны 7 дугаар сарын 14-нд Макиавелли Флоренцын цэргийн хэргийг хариуцдаг Арван комиссын нарийн бичгийн даргаар сонгогдов. Комиссын сонгогдсон гишүүд зургаан сар тутамд солигддог байсан тул үндсэн ажлыг тамгын газар гүйцэтгэдэг байв. Энэ албанд Макиавелли 14 жил зүтгэж Францын Людовик XII хаан, Неаполь дахь Фердинанд II хаан, Ром дахь Папын газар дипломат үүрэг гүйцэтгэж төрийн бичих хэрэг хөтөлдөг байжээ. Энэ үед Итали хэдэн арван мужид хуваагдсанаас гадна Неаполийн хаант улсын төлөө Франц, Ариун Ромын эзэнт гүрний дайн эхэлжээ. Дараа нь дайныг хөлсний цэргүүд байлдаж, Флоренц хүчтэй өрсөлдөгчдийн хооронд маневр хийх шаардлагатай болж, Макиавелли тэдэнтэй дипломат харилцаагаа барьж байв. Бослого гаргасан Пизаг бүслэхэд Флоренцийн засгийн газар, түүний армид суугаа бүрэн эрхт төлөөлөгч Никколо Макиавелли маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байжээ.
 
Макиавеллиг улс төрийн амьдралаас холдуулж, амьжиргааны эх үүсвэргүй болгож, 1513 онд '''Медичи'''йн эсрэг хуйвалдааны хэргээр баривчилжээ. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг тамлан зовоож мэдүүлэг авч байжээ. Тэрбээр ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнд цаазаар авах ял оноожээ. Өршөөлийн ачаар л тэр цаазын ялаас суллагдсан байна. Найз нөхөд, хамаатан садан нь түүнд зориулж барьцааны 1000 флорины төлжээ. Макиавелли Флоренцийг орхиж өөрийн эдлэн газар руу явжээ. Тэндээ Төрийн тогтолцооны тухай зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна.
 
== "Эзэн хаан" ном ==
Н.Макиавеллигийн 1513 онд бичсэн '''"Эзэн хаан"''' (Хунтайж гэж монгол орчуулга мөн гарсан) (''англи.The Prince)'' ном анх латин хэлээр De Principatibus (МужВант улсууд) гэсэн нэртэй байсан. Энэхүү зохиол буюу туурвилыг Макиавеллийг нас барснаас таван жилийн дараа буюу 1532 онд хамаатан садан найз нөхөд нь түүний дурсгалд зориулж хэвлүүлсэн байна. Энэ ном нь тухайн цаг үедээ төр, түүний удирдлагын талаар системчилсэн ажил байсан. Уг алдарт бүтээл нь "Улс төр судлал"-ын суурийг тавьсан бөгөөд орчин үеийн "улс төрийн философи"-ийн анхны бүтээлд тооцогддог. Төрийн удирдлага хэлбэрээрээ улс (''Stati'') нь Бүгд найрамдах улс (''Repubbliche'') болон хаант улс (''Principati'') гэж хоёр хуваагддаг гэжээ. Макиавелли төрийн эрхийг авах гурван хэлбэрийг уг номд бичсэн байна: зэвсэг буюу хүч хэрэглэж (''armi'', ''forza'' или ''violenza''), аз завшаан (''fortuna'', фортуна) болон тэтгэж дэмжих (''virtù''). Аз завшаан бол хүний эрх мэдэлд байдаггүй тул Макиавелли зэвсэгт хүч, тэтгэж дэмжих гэсэн нэг нэгийгээ нөхсөн хоёр хэлбэрт /монголоор бол "ташуур-бурам" гэсэн үг/ анхаарлаа хандуулсан байна. Иймд түүнийг улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж үздэг ажээ.
[[Файл:Machiavelli Principe Cover Page.jpg|thumb|Николо Макиавелли, "Эзэн хаан" ном, 1532]]
Улсын бүрэн бүтэн байдлыг-хэл (''lingua''), ёс зүй, үнэт зүйл (''costumi'') болон уламжлал (''ordini'') бүрдүүлдэг гэж үзжээ. Гэвч Макиавелли ард түмний үндсэн шинж чанар өөрчлөгддөг тогтворгүй онцлогтой "''la natura de’ popoli è varia" гэдэгт мөн анхаарч байв.'' (VI зүйл). Макиавелли нийгмийн дотоод тогтолцоог тодорхойлохдоо ард түмэн (''popolo'') болон гранд- удирдлага (''grandi'') гэж хуваасан байна. Ухаалаг Эзэн хаан (''Principe prudente'') энэ хоёрын хооронд тэнцвэрийг олж засагладаг гэж заасан байна. Макиавелли Францын парламентыг өндөр үнэлэж байжээ (''Parlamento''), учир нь энэ улс доторх өрсөлдөөнийг ажиглаж хяналтад байлгах боломжтой гэж үзэж байв.
 
Н.Макиавелли уг мэдлэгээ туршлагаас (''esperienza'') олж авч, «ерөнхий дүрэм» (''regola generale'') гаргасан байна. Эзэн хаан "Улс орноо удирдах туршлага"-ыг болж өнгөрсөн түүхээс сургамж болгож олж авч байх ёстой гэжээ.
 
Тэрээр хүн төрөлхтний түүхэнд дүн шинжилгээ хийж төрийн эрх мэдлийн зарчмуудыг томъёолсон бөгөөд энэ нь эрх мэдлээ хадгалж үлдэх, шинэ байлдан дагуулалт хийх боломжийг олгодог гэжээ. Түүгээр ч үл барам эдгээр бодлогын зарчмууд нь ёс суртахуунгүй зарчмуудыг ил гаргасан байна. Гэхдээ энэ бол улс төрийн дэглэмийн бүх нарийн ширийнийг ил тод гаргаж харуулсан Никколо Макиавеллигийн гавьяа байсан юм.
 
{{DEFAULTSORT:Макиавелли, Никколо}}