Баянмөнх жонон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 1:
'''Баянмөнх жонон''' нь (1452-1479) [[Тайсун хаан|Тайсун хааны]] дүү [[Агваржин жонон|Агваржин жононгийн]] хүү [[Хархуцаг тайж]], Ойрадын Эсэн тайшийн охин [[Цэцэг хатан]] нарын ганц хүү юм. Тэрээр Ойрадын [[Эсэн тайш]] 1452 онд Зүүн Монголын бүхий л томоохон цэргийн зүтгэлтэн, ихэс язгууртан, ноёдыг нэгэн чуулганы үеэр хядаж устгасан тэр л цаг мөчид төрж Алтан ургийн цөөн хэдэн хүний нэг болсон байсан. [[Эсэн тайш|Эсэн тайж]] Хархуцаг тайжийг хорооход Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байжээ. Тэр үед Эсэн тайж Цэцэг хатнаас хүү төрвөл хорооно, охин төрвөл хүнд өгнө гэсэн байна. Цэцэг хатан хүү төрүүлэхэд Эсэн тайшийн хүмүүс хороохыг завдсан ч Цэцэг хатан өөрийн эмэг эх Самар тайху дээрээ очиж охин төрсөн хэмээн худал хэлж, охин хувцас өмсгөн 5 нас хүртэл нуужээ. Самур тайху Баянмөнхийг 5 настайд нь өөрийн 4 жанжингаар хамгаалуулан Монголын төв нутагруу явуулжээ. Лу.Алтан товчид тэмдэглэснээр Баянмөнхийг Урианхайн Хутагт Шүүсийнд авч ирсэн. Улмаар Мандуул хааны ивээлд орж Болох жонон болж баруун 3 түмнийг захирч байсан. УдалгүйБаянмөнх жонон нь багаас эм хувцас өмсч, эм хүмүүс дунд өссөн учир эмэгтэйлэг зантай, эм хувцсанд дуртай нэгэн байжээ. Ноёдууд түүнийг хаан болоход тохиромжгүй гэж үздэг байв. Тиймээс ч Мандуул хаан сэжиглэнтүүнийг Исмайлхар тайшдбуруу цэрэгсаналгүй захирууландэргэдээ Баянмөнхийг хөнөөлгөжээбайлгасан. Гэтэл ордонд Мандуухай сэцэн хатан болон Баянмөнх жононгийн талаарх хов тархаж тэр ховыг арилтал Мандуул хаан Баянмөнх жононг хөдөө явуулсан ч удалгүй бусдад хорлогдож нас баржээ.
 
== Түүхэн он цагийн зөрүүд ==