Ногооннуур сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
холбоос засав
Мөр 97:
 
==Хөрс, ургамал, амьтны аймаг==
Газар нутаг нь өргөн уудам, байгалийн нөөц ихтэй, ан амьтанаар баялаг ирвэс, чоно, үнэг, хярс, аргаль, угалз, янгир, тарвага, туулай зэрэг амьтантай. Шувуудаас бүргэд, ёл, тас, харцага, хойлог гэх мэт шувуудтай. Ургамлын хувьд хуш, улиас, бургас, хус, агь, таана, хөмүүл, шаваг, шарилж, журагва, ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, тошлой, сонгино зэрэг зэрлэг жимсгэнэ,вансэмбэрүү, бадамлянхуа, тэхийн шээг, алтан гагнуур, [[Урал чихэр өвс|чихэр өвс]], бамбай, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг.
Хөрсний хувьд уулынхүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог.