Баян-Адарга сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
/ * Засаг захиргааны анхны нэгж үүссэн нь * /
б хэлбэр засав
Мөр 63:
|}
 
== Газар зүй ==
Сумын төв Дуурлиг нь [[Онон]] голын хөндийд далайн түвшнээс дээш 1000 орчим метр өндөрт, х.ө 48°33', з.у 111°05'-ын солбицолд [[Өндөрхаан]]аас хойш 154 км, [[Улаанбаатар]]аас 440 км зайтай оршино. Дуурлиг нарсанд орших [[Хүннү]]гийн булшийг улсын хамгаалалтад авсан. Сумын тахилгат уул нь Адаргын овоо, Баян-Өлзий.
 
[[Хэнтийн нуруу]]ны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уулс толгод дотор байрлана. Хамгийн өндөр цэг нь сумын нутгийн зүүн хойд хэсэгт орших 1437 м өндөр Хөх чулуут уул юм. Хамгийн нам цэг нь Онон гол бөгөөд далайн түвшнээс дээш 930 орчим метр өндөр юм. [[Өнгөт төмөрлөг]], [[жонш]] зэрэг ашигт малтмалын нөөц бий.
 
=== Уур амьсгал ===
Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -20°С-25°С, долоодугаар сарынх 16°С-18°С, жилд дунджаар 200-400 мм тунадас орно.
 
Сумын нутгаар алдарт [[Онон гол]] 80 орчим км урсана. Ононгийн цутгал Арангат, Шуус, Урт,Баруун-булаг, Хүйтэн, Сайхан зэрэг гол горхи урсана. Сайн-цагаан, Холбоо, Шийр, Улаан, Баян зэрэг нууруудтай. Гидрокарбонат-кальц-магнийн найрлагатай Арангатын рашаан бий.
 
=== Хөдөө аж ахуй ===
Хонь голлосон 44 мянган малтай. Тайгын ширэгт, хар шороон, хар хүрэн, хүрэн хөрстэй, [[шинэс]], [[нарс]], [[хус]]<nowiki/>мод, [[улиас]] модон ойтой, [[мойл]], [[улаалзгана]], [[өрөл]] зэрэг жимсгэнэ элбэг. Уулын хээрийн бэлчээр, хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан [[цэн тогоруу]], ховор амьтдаас [[тоодог]], [[буга]], бусад амьтдаас [[дагуур зараа]], [[гахай]], [[шилүүс]], [[чоно]], [[үнэг]], [[хярс]], [[тарвага]] болон усны, нүүдлийн шувуудтай. Гол мөрнөөр нь [[тул]], [[зэвэг]], [[цагаан хадар]], [[амрын хадран]], [[амрын цурхай]], [[амрын сугас]], [[улаан живэрт]], [[морин загас]], [[мөнгөлөг хэлтэг]], [[булуу цагаан]], [[цулбуурт гутаар]] загас бий. Нутгийн хойд хэсэг [[Онон-Балжийн байгалийн цогцолбор газар]]т багтана.
 
== Засаг захиргааны анхны нэгж үүссэн нь ==
Монгол орон [[Манжийн үе|Манж]]<nowiki/>ийн ноёрхолд орсон 1691 онд Дол нуурын чуулганаас халхын найман хошууг өөрчлөн аймаг, хошуу, сум гэсэн зохион байгуулалт хийхэд халхын [[Сэцэн хан аймаг|Цэцэнхан]] аймаг, Дайчин Жонон вангийн [[Хошууд тойрог|хошуу]] тамгын газар үүсгэн байгуулагдсан.
 
Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж Богдын засгийн газрыг татан буулгаж, ардын хурлыг бий болгосноор 1922 оны [[1 сарын 25]]-нд хамжлагат ёсыг халах шийдвэр гарч Цэцэнхан аймгийг Ханхэнтий уулын аймаг гэж нэрлэхээр тогтов. 1931 онд 28 сум байгуулагдсаны нэг нь Баянхонгор сум байв. 1933 онд Баянхонгор сумын нэрийг Баян-Адрага сум болгон өөрчилжээ.
 
== Тэргүүний сайчууд ==