Капаган хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 13:
703-706 оны үес Түрэг, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтоод байхад Уйгур, Киби, Сыгэ, Хунь овгийнхон Хятадад даган орсон байна.
 
Энэ үеэр Могилян, Күльтегин нар Байгал орчмоор нутаглаж байсан Байыркү овгийн бослогыг даржээ. Үүгээр Хэрлэнгийн эх Байгал нуур хүртэлх нутгийг эрхэндээ оруулав. Түрэг улсын умард болон өрнөд хил хязгаар нь 699-708 оны үед [[Тагнын нуруу|Тагнын уул]], [[Алтайн нуруу|Алтай]], [[Тарвагатайн нуруу|Тарвагатай]] орчмоор байжээ. 709 онд Түрэгийн цэрэг [[Енисей мөрөн|Енисейн]] эхийг зорьж, тэр нутгийн [[Енисейн хиргискиргиз|Чик Азуудыг]] эзлэн аваад улмаар мэргэн Тоньюкукийн удирдлагаар Кыргизийг эрхэндээ оруулав. 710-711 онд Тюргеш нарыгялан дийлж Долоон гол орчмын нутгийг эзлэв. Тоньюкук буруудан бүхий [[Тюргеш]] нарыг мөрдөн явсаар [[Сыр-Дарьяа]] мөрнийг гаталж [[Тохарын улс|Тохарын улсын]] хил хязгаарт тулж очсон байна. Гэвч Самаркандын дэргэд Арабын цэрэгтэй тулалдах үед ар талаасаа тасран салсан Түрэгийн цэрэг ихээхэн хэмжээний гарз хохирол амсаж дөнгөн данган буцаж Алтайд хүрч иржээ (713-714). Тэндээсээ Бэйтин буюу [[Бешбалык]] хотыг бүслэн байлдсан их цэрэгтэй нийлжээ. Гэвч энэ довтолгоо амжилтгүй болж Түрэгүүд зургаан удаагийн тулалдаанд ялагдан бүслэлтээ орхихоос өөр замгүйд хүрчээ.
 
Капаган хаан нас өтөлж зан авир нь догширч, харьяат аймгуудаа харгислан дарлах нь нэн хэтэрснээс олон овог аймаг түүнд захирагдан дагахаа больж эхлэв. Түүнчлэн дайн байлдааны азгүй явдлуудаас үүдэн, дагаж орсон олон овог аймаг босож тэмцэх болжээ. Кидан нар салан тусгаарлаж [[Карлук|Карлукууд]] бослого гаргасан ба [[Токуз Огуз|Токуз Огузийн]] овгууд мөн тэднийг дагалдав. Токуз Огуз нар 5 удаагийн тулалдаанд дарагдсан ч тэдний бослого үргэлжилсээр байжээ. 716 онд [[Байыркү]] аймаг босон тэмцэж Туулын хөвөөн дэх Капаган хааны орд өргөөг дайрсан ба довтолгоог няцаасан ч хаан өөрөө отолтод орж алагдсан байна.