Агваржин хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 28:
 
== Намтар ==
Баруун түмний жонон байсан Агваржин нь Ойрадын [[Эсэн тайш|Эсэн тайштай]] хуйвалдан өөрийн ах хаан '''[[Тайсун хаан|Тайсунг]]''' хаан ширээнээс нь унаган үхэлд хүргээд урьдын тохиролцсон ёсоор '''[[XIV-XVII зууны Монгол орон|Монгол]]''' улсын их хаанаар өргөмжлөх, '''Эсэн тайш'''ийг жононгоор өргөмжлөх их ёслол '''Уурхай''' гэдэг газар болно гэдэг зар тараажээ. Тэр өдөр тогтоосон газар нь '''Агваржин жонон''', хүү [[Хархуцаг]] жонон болон өөрийг нь дагасан ноёд түшмэдээ дагуулан баясгалантайяа хүрж очжээ. Гэтэл ёслолд зориулан Эсэнгийн бариулсан цэрэг хамгаалалттай том цагаан гэрийн гадна буулгаж зөвхөн Агваржин жононг шадар бараа бологчтой нь хамт оруулаад өөр бараа бологчидыг нь өөр гэрт оруулжээ. Төдхөн их гэрээс хүн бахирч чарлалдах чимээ сонстож хаяагаар нь цус мэлийн урсаж, зугтаж гарахыг оролдогсодыг Ойрадын цэрэг цавчиж эхэлжээ. Энэ бол '''[[ОйрдОйрад|ОйрадОйрадын]]'''[[Ойрд|ын]] '''Эсэн''' тайш төрийн дээд эрхийг булаан авах эргэлтээ дуусгах эцсийн аллага байв. Тэрээр, түүний шадар бараа бологчидыг их гэрийн дотор ухуулсан гүнзгий нүхийг цагаан эсгийгээр таглаад, Монголчууд хамгийн хүндэт зочиноо ам цагаан эсгий дээр гишгүүлдэг ариун ёсыг бузар хар хэрэгтээ ашиглаж гучин гурван отгот, дөчин дөрвөн өрөвлөгт, жаран нэгэн хиурт олон ноёдыг тэрхүү эсгий дээр гишгүүлэн гүнзгий нүхэнд түлхүүлэн оруулж хороосон нь '''1452''' онд болсон бололтой. Энэ гунигт явдалын улмаас “ ноёдын үхэл чуулганд , нохойн үхэл ганд ” гэдэг өвөрмөц хэллэг үүссэн ажээ. Гэхдээ зарим сурвалж бичигт тухайлбал : '''[[Саган сэцэн]]'''-ий '''“[[Эрдэнийн товч]]”'''-д Агваржин хаанд өргөмжлөгдөөд дараа нь дайллаганд уригдаж очоод алагдсан гэж бичсэн байдаг. '''Агваржин жонон'''гийн хүү '''[[Хархуцаг]]''' хунтайж амьд гараад '''[[Цагаадайн улс|Цагаадай]]'''[[Цагаадайн улс|н улсруу]] зугтаж яваад зам зуураа хорлогджээ.
 
{{s-start}}