Хөвсгөлийн омуль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хөвсгөлийн омуль
(Өөрчлөлт алга)

10:20, 8 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Хөвсгөлын омуль нь цэнгэг уст Хөвсгөл нууранд орших мөнгөлөг цагаан хайрстай, бараан саарал өнгөтэй байдаг загас юм.

Нутагшуулалт

1956-1957 онд ЗХУ-ын нэрт эрдэмтэн доктор, профессор М.М.Кожовын санаачилга, зөвлөгөөний дагууд профессор А.Дашдоржийн удирдлага дор Байгаль нуураас омуль загасны 14 сая үр тогтсон түрсийг зөөвөрлөн Хөвсгөл нуурт тавьжээ. Хөвсгөлийн омуль буюу Хөвсгөл нуурт нутагшсан омуль нь уугуул Байгаль нуурынхаас хэмжээ хэлбэрийн хувьд томорсон байна.

Биеийн бүтэц

Бие урт гоолиг, толгойн хойт хэсэгт овгор байхгүй. Мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбо үгүй. Загалмайн өргөс 35-54. Төгсгөлийн сүвийн сэлүүрийн салаалсан гуурсны тоо 10-12. Гэдэсний дагавар салбан 128-291.

Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I-д дурдсанаар бол "хамгийн томын жин 2600 гр, урт 51 см хүрнэ" гэжээ.

Жуулчны мэдээллийн төвийн мэдээллээр "хамгийн томын жин 4200 гр, урт 60 гаруй см хүрнэ" гэсэн байна.

Амьдрах орчин

Хөвсгөлийн омуль нь 10-50 метрийн гүнд тархан, хөвөгч ургамал, амьтнаар хооллодог. Омуль нь Хөвсгөл, Дархадын хотгорын Шарга, Хөгийн гол, Доод цагаан, Хармай нуур, Говийн Улаагчны Хар, Бага нууруудад нутагшин үржиж байна.

Амьдралын онцлог

Зуны улиралд нуурын гүн хэсэг, булан тохойгоор тархан амьдарна. Намар орой бие гүйцсэн бодгалиуд үржлийнгүйдэлд орж, нуурын цутгал голуудад цугларна. Үржлийн бус цагаар Хөвсгөл, Улаагчны Хар, Бага, Хармай, Доод Цагаан нуурын гүнд амьдарна.

Хөвсгөлийн омуль нь 5-7 насандаа бие гүйцэж, үржилд ордог. Үржлийн хугацаа газар бүр харилцан адилгүй. Хөвсгөл нуурт 9 дүгээр сарын эхээс 10 дугаар сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөөд, усны дулаан цельсийн 2-1.5 хэм хүртэл буурахад, түрсээ шахдаг. Наснаас хамаарч гаргах түрс 15-120 мянган ширхэг буюу дунджаар 49 мянга гаруй байна. Үр тогтсон түрснээс 6-7 сарын дараа авгалдай төрнө.

Ховордолт

1997 онд Монгол улсын улаан номд орсон