Дархадын цагаан загас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Дархадын цагаан загас
(Өөрчлөлт алга)

10:05, 8 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Дархадын цагаан загас нь Монголчуудын хүнсэндээ өргөн дэлгэр хэрэглэх дуртай, цэнгэг усны хажуу хэвлий хэсгээр мөнгөлөг цагаан харагдах тул эртнээ Дархадын цагаан загас гэж нэрлэдэг болсон юм.

Төрөл зүйл

Монгол орны өндөр уулын хүйтэн устай гол, нуурын усанд зохицсон цагаан загасны дөрвөн зүйл бий.

Биеийн бүтэц

Толгой том, өргөн бөгөөд дух өндөр. Нуруу ногоон саарал туяатай, хажуу хэвлий мөнгөлөг цагаан.

Амьдрах орчин

Дархадын цагаан загасны биеийн урт  69 см,  жин 5 кг хүрэх бөгөөд дунджаар 13 жил насалдаг. Байгаль дээр хамгийн удаан амьдарсан нь 45 жил насалсан байдаг.

Дархадын хотгорын нуурын 3-14 метрийн гүнд амьдран орших бөгөөд 6 дугаар сард ээвэр дулаан газраар тархан, залуу загас нуурын зах ирмэгээр, нас бие гүйцсэн нь нуурын гүн хэсгээр идэш тэжээлээ хайдаг.

Дархадын цагаан загас нь 4-5 дахь жилээсээ үржилд орох чадвартай болдог. Хөвөгч ба усны ёроолын амьтадаар хооллодог. Хоёр бүл сүрэг үүсгэж, амьдралын орчноос шалтгаалаад амьдрах хэлбэр хэмжээ харилцан адилгүй.

Нэг дэх бүл

Нэг бүл (нуурын бүл) нь амьдралынхаа ихэнхийг уугуул нууртаа өнгөрүүлж, үржлийнхээ ү?д гол өгсөж, ус нь целсийн 15 хэм орчим таатай болсон үед, тохиромжтой газарт жилийн 8 дугаар сарын эхний хагасаас 9 дүгээр сарын сүүл үе хүртэл түрсээ шахна.

Хоёр дахь бүл

Хоёр дахь бүл (голын бүл) нь Доод Шишгид, Тэнгис голоор тархсан голын цагаан загас юм. Энэ бүл үржихдээ эх нууртаа ирж 10 дугаар сарын эхээс сүүл үе хүртэл түрсээ шахдаг.

Хүнс

Дархадын цагаан загасны махны 19 хувийг уураг, 28 хувийг өөх тос, 5 хувийг эрдэс бодис эзэлдэг. Нутгийн хүмүүс цагаан загасны махыг биеийн ядаргааг тайлах, хаван буулгах зэрэгт дээр үеэс эмчилгээний журмаар ашиглаж байжээ.