Монгол хэлний язгуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 29:
 
== Үсэг бичиг ==
Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар [[1204 он]] ондд [[Чингис Хаанхаан]] [[Найман]] аймгийг бут цохиход Тататунга хэмээх [[Уйгур хэл|Уйгур хэлтэй]] бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү [[Уйгур бичиг|Уйгур бичгийг]] сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол [[1224]] онд босгосон Чингисийн чулуун бичиг юм.
 
Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд [[Кидан бичиг|Кидан бичгийн]] дурсгал байх бөгөөд Кидан хэлийг өвөг Монгол хэлний нэг хэмээн хамааруулдаг тул Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм.
Мөр 35:
[[13-р зуун|13-р зууны]] сүүлийн хагаст Чингис хааны ач [[Хубилай хаан|Хубилайн]] зарлигаар [[Төвдийн Бурханы шашин|улааны шашны]] мяндагтан [[Пагва лам]] [[Төвд бичиг|Төвд үсэгт]] үндэслэн [[Дөрвөлжин бичиг]] зохион [[Юань гүрэн]] даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг [[монгол бичиг]] нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн [[Уйгуржин бичиг]] болно.
 
[[17-р зуун]]д Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчлөн, [[Тод бичиг|Тод үсгийг]] бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч [[Орос хэл]]энд хэрэглэгдэх [[Кирилл үсэг|Кирилл бичиг]] дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон [[зөв бичгийн дүрэм]] [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ-ын]] үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.
 
[[Буриад аялга|Буриад хэл]] болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.
 
== Гадаад холбоос ==