Ростов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Оросын суурин |mongolischer Name = Ростов |Name in Landessprache = город Ростов |Wappen = Coats of Arms of Rostov.svg |Flagge = Flag of Rostov.svg |lat_deg = 57 |lat_min= 11 |lat_sec= 00 |lon_deg = 39 |lon_min= 25 |lon_sec= 00 |Art des Gebietes = Район |Gebiet = Ростов |Gebiet in der Tabelle = |innere Gliederung..."
(Өөрчлөлт алга)

13:28, 3 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[4] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва Ярославын төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагариг харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.

Ростов
Flag of Ростов
Ростов Сүлд
Байршил: Ростов
Map
Ростов is located in Орос
Ростов
Ростов
Байршил: Ростов
Солбицол: 57°11′0″N 39°25′0″E / 57.18333°N 39.41667°E / 57.18333; 39.41667Солбицол: 57°11′0″N 39°25′0″E / 57.18333°N 39.41667°E / 57.18333; 39.41667
Улс Орос
Холбооны субъектЯрославль муж
БайгуулагдсанunknownEdit this on Wikidata
Өндөр
100 м (300 фут)
Хүн ам
  Тооцоо 
(2018)[1]
30,969
Цагийн бүсUTC+3 ([2])
Шуудангийн код[3]
152150, 152151, 152153, 152155, 152159Edit this on Wikidata
OKTMO ID78637101001

Түүх

Ростов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.

1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.

1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.

Хүн амын өсөлт

Он Хүн ам
1897 13.715
1939 29.808
1959 29.230
1970 30.815
1979 31.538
1989 35.707
2002 34.141
2010 31.792

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл

Зургийн цомог

Цахим холбоос

  Commons: Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  2. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in Russian). 3 June 2011. Retrieved 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named einwohner_aktuell