Кострома: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 38:
 
=== Эртний түүх ===
Хотыг 1152 онд байгуулагдсан хэмээн нийтээр үздэг. Үүнийг 18-р зуунд оросын түүхч [[Василий Никитич Татищев|Василий Татищев]] анх нийтэлсэн ба түүнийхээр өнөөдөр үгүй болсон нэгэн баримтад [[Суздаль|Суздалийн]] их гүнван [[Юрий Долгорукий]] Ижил мөрний дээд хэсэгт газар нутгаа өргөтгөх явцад байгуулсан хэмээжээ. Харин хотыг анх баримтаар дурдсан нь 1213 он бөгөөд түүнд [[Ростов]]ын гүн [[Константин Всеволодович|Константин]] Кострома хэмээх нэгэн жижиг гацааг шатаасан тухай бичсэн байдаг аж. 1238 оны бас нэгэн өөр баримтад мөн л Кострома гэх сууринг [[Бат хаан]] дайлсан талаар дурдсан байдаг байна.
 
12, 13-р зуунд дурдагдсан дээрх хоёр баримтаас өөр хотын түүхийн талаар мэдээлэл маш ховор учир хотын нэрийг найдвартай тайлбарлах арга байхгүй. Кострома голын нэртэй адилаар ''Кострома'' гэх нэр нь [[Финно-Угор хэлнүүд|финно угор хэлнээс]] гаралтай ''кострум'' (үгчлэн орч. „цайз“) гэх үгнээс гаралтай байж магадгүй гэх.