Владимир-Суздалийн Вант Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{| border="1" cellpadding="2" style="float:right; border-collapse:collapse; border-color:#F2F2F4; margin-left:15px; margin-bottom:15px; width:340px; font-size:95%; border:1px solid #AAAAAA;" ! align="center" colspan="2" style="letter-spacing:0.8px; background:#F2F2F4; font-size:120%;"| '''Владимиро-Суздальское княжество<br />Владимир-Суздалийн Вант Улс<br /><small>1125<ref>[http://web.archive.org/web/200805112..."
(Өөрчлөлт алга)

10:54, 3 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Владимир-Суздалийн Вант Улс (Орос: Владимиро-Суздальское княжество) мөн өөрөөр Владимирийн Русь (Орос: Владимирская Русь) нь Киевийн Русийн залгамж вант улс байсан бөгөөд 12-р зууны хоёр дахь хагасаас 14-р зууныг хүртэл зүүн славын хүчирхэг улс байв.[2] Вант улс цэцэглэн хөгжиж их вант улс болсны дараа хэд хэдэн жижиг вант улсад хуваагдав. Их Монгол Улсын эсрэг цэрэг хөдөлгөсний уршгаар эзлэгдсэн, Монголын дагуул улс болж хувирав. Ингээд улсын ванг зөвхөн Алтан Ордны хааны зарлигаар томилдог болсон ажээ.[3]

Владимиро-Суздальское княжество
Владимир-Суздалийн Вант Улс
1125[1] — 1389 он
Невийн Александрын тамга
Невийн Александрын тамга
Он цагийн хэлхээс
Албан хэл Эртний орос хэл ба сүмийн слав хэл
Нийслэл
– 1125—1157 он
– 1157—1389 он

Суздаль
Владимир
Төрийн хэлбэр Хаант Улс (Вант Улс)
Үүсэл
– 1125 он
– 1157 он
– 1389 он

Вант Улс байгуулагдсан
Нийслэл Владимирт шилжсэн
Москвагийн Их Вант Улсад нэгдсэн
Шашин Үнэн алдартны сүм
Газрын зураг
1237 онд Монголчуудын довтлохоос өмнөх үеийн Владимир-Суздалийн Их Вант Улсын газрын зураг (ягаан)
1237 онд Монголчуудын довтлохоос өмнөх үеийн Владимир-Суздалийн Их Вант Улсын газрын зураг (ягаан)

Владимир-Суздалийг их оросын хэл болон соёлын өлгий гэж үздэг. Тус вант улс нь цаг хугацааны эрхэнд Москвагийн Их Вант Улсад уусан алга болжээ.

Ростовын Вант Улс

Үндсэн өгүүлэл: Ростовын Вант Улс

988 оны орчим Ростовын Вант Улс байгуулагдав. Ростов бол Киевийн Русийн хамгийн эртний бөгөөд чухал цайзуудын нэг байсан аж. Анхны ван нь Цэцэн Ярослав байв. Нутаг дэвсгэрийн хувьд Ижил мөрөн, Ока гол, Хойд Двина голуудын хооронд сунан оршиж байв. Хамгийн чухал цайзуудын тоонд Суздаль, Белозерск, Ярославль ордог байв. Өмнийн хээр тал газраас нэлээд өргөн ойн зурвасаар тусгаарлагджээ. Энэ вант улс нь Киев ба Новгородоос алслагдсан байв. 1015 онд Борис ван алуулснаар тусгаар байдлаа алджээ.

1113 онд Юрий Долгорукий Ростовын шинэ ван болов.

Ном зүй

  • Петрухин В.Я. Древняя Русь, IX в. - 1263 г.. — Москва: АСТ, 2005. — 190 с. — ISBN 5-17-028246-X.

Цахим холбоос

Эшлэл

  1. Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — М., 2002.
  2. Andreas Kappeler: Russische Geschichte (= Beck’sche Reihe. C.-H.-Beck-Wissen 2076). 5., aktualisierte Auflage. Beck, München 2008, ISBN 978-3-406-47076-9, S. 17.
  3. J., Halperin, Charles (1985). Russia and the Golden Horde : the Mongol impact on medieval Russian history. Bloomington: Indiana University Press. p. 85. ISBN 0253350336. OCLC 11814554.