Москвагийн Их Вант Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 39:
=== Байгуулагдсан ба эхэн үе ===
[[Невийн Александр]]ын хүү [[Москвагийн Даниил|I Даниил]] 1260-аад онд анх [[Владимир-Суздалийн Вант Улс|Владимир-Суздалийн Их Вант Улсын]] хэсэг ''(удел)'' болгон байгуулав. Байгуулагдсан цагаасаа эхлэн [[Их Монгол Улс|Монголын Эзэнт Гүрний]] дагуул улс байсан тус хотыг Москвагийн Вант Улс хэмээн нэрлэжээ.<ref>Davies, B. ''Warfare, State and Society on the Black Sea Steppe, 1500–1700''. Routledge, 2014, p. 5</ref> Түүний төв нь хамгийн анх 1147 онд дурдагдсан [[Москва]] хот байв. Вант улс нь анхандаа ганцхан хотоос бүрдсэн улс байсан ба тэр нь мөн улсын нийслэл байв. Улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Москва хотын нутаг дэвсгэрээс хамаагүй жижиг, битүү ой болон намагтай газарт байрлахын сацуу [[Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо|Монголчуудын аян дайны]] өмнө хүн амын суурьшил багатай байсан аж. 13-р зууны хоёрдугаар хагаст сүйрэлд өртсөн өмнөд газрын буюу [[Киев]], [[Черниговын Вант Улс|Чернигов]], [[Переяслав]]аас дүрвэгсдийн цуваа хөвөрсөөр хүн амын тоо ч ихсэв. Үүгээр Москва хүн амын газар зүйн хувьд оросын зүүн хойд хэсэгт орших [[Тверь]], [[Ростов]], [[Кострома]], [[Ярославль]], [[Городец]] хотуудаас ялгарч байв. Эдгээр хотуудад нь [[Монголчууд|монголын эзэмшилд орохын]] өмнөх үеийн хүн амын харьцаа, ялангуяа язгууртнуудын харьцаа хэвээр үлдсэн байлаа. Тиймээс ч цагаачид эдгээр хотуудад өөдлөн дэвших боломж муу байжээ.
 
Олон тооны дайчид Киев ба түүний орчмоос Москва руу дүрвэсэн ба энд ирээд Москвагийн анхны ванд алба хааж байв. Байнгын цэрэгтэй болсноор Москвагийн вант улс хөгжлийн гараагаа эхлүүлэв.<ref>Choroškevic: ''Das Moskauer Fürstentum.'' 2004, S. 81.</ref> Вангийн ордонд цэргүүдийг байршуулан, хүнсээр хангаж байсан нь вант улсын нутаг дэвсгэр нь өчүүхэн газар нутагтай байснаас үүдэлтэй аж. Улсын ордон нь хэт дүүрснээс газраа өргөжүүлэх шаардлага гарсан улсын зохион байгуулалттайгаар өргөжин тэлэх бодлогыг эхлүүлэв. Ингэж байж л вант улсын ордноор дүүрэн цэрэг дайчдын хүнсний хэрэгцээний асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам байв.<ref>Choroškevic: ''Das Moskauer Fürstentum.'' 2004, S. 82.</ref>
 
Цагаачдаас шалтгаалсан хүн амын нягтрал, гзар нутгийн хязгаарлагдмал байдал, дүрвэн ирсэн Киев ба Черниговын их вант улсуудын ноёдын урьдын уламжлалаа үргэлжлүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл нь Москвагийн вангийин гадаад бодлогыг тодорхойлж байв. Эдгээрээс үүдэн оросын бусад вангууд дотроос [[Алтан Орд]]ны [[хаан]]д болон оросын үнэн алдартны сүмд нэр хүнд олох шаардлагатай байсан юм.
 
14-р зууны босгон дээр [[Коломна]], [[Переславль-Залесский]] (1302, 1305 онд буцаагаад алдсан), [[Можайск]]ийг өөрийн болгож авснаар [[Юрий Данилович|Юрий I Данилович]] (1303-1325 оны хооронд Москвагийн ван) жижигхэн газар нутгаа нэлээд томруулж чаджээ. 1300 оны орчим Москвагийн нутаг дэвсгэр ердөө л 28.000 км² талбайг хамарч байв. Газар нутгаа тэлэх зорилгод нь хүн ам шигүү суурьшсан, үржил шим бүхий [[Москва гол]]ын урсгал дагуух бүх газрыг эзэмшилдээ авах байв.<ref>Choroškevic: ''Das Moskauer Fürstentum.'' 2004, S. 84.</ref> Данилович ван Москваг удирдаж байх үедээ газар нуутгаа бараг гурав дахин томруулсан нь үндсэндээ эхний зорилгоо биелүүлсэн явдал байв.
=== Их ван цолны төлөө Тверьтэй хийсэн тулаан ===
Москвагийн тэлэлт нь түүний хөршүүдийн газар нутгийг хороох дээр тулгуурлах тул хөршүүд нь Москватай дайтахаас өөр аргагүй болжээ. Түүнээс гадна Москва их вантай болсноос хойш Тверийн ван мөн их ван цолтой болох ёстой гэж үзсэн нь маргаан гарах бас нэгэн шалтаг байв. Маргаанаа таслуулахаар Алтан Ордны хааны хуаранд очсон хоёр талын вангууд болох Тверийн ван [[Михаил Ярославич]] († 1318 он), Москвагийн ван Юрий Данилович († 1325 он) нарыг монголын хаан цаазалж орхив. Үүний дараа Москва [[монголчууд]]ын тусламжтайгаар тэдэнтэй өрсөлдөгч [[Тверийн Их Вант Улс|Тверь]] ба [[Рязанийн Вант Улс|Рязанийн]] вант улсуудыг дарж авчээ. Урьд нь оросын вангууд тус тусдаа өөрийн алба гувчуурыг Алтан Ордны хаанд тушаадаг байсныг өөрчлөн, оросын хамгийн том ванд энэ ажлыг даалгасан нь нэг талаас түүний улс төрийн хараат байдлыг нь өсгөсөн, нөгөө талаас бага зэрэг л хөрөнгө завшсан тохиолдолд түүний амь насаа алдах цаашлаад вант улс нь үгүй болох эрсдэлийг бас дагуулж байв.<ref>Choroškevic: ''Das Moskauer Fürstentum.'' 2004, S. 86.</ref>
 
== Мөн үзэх ==