Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 161:
=== Дундад зуун===
[[Зураг:Peter der-Grosse 1838.jpg|thumb|left|150px|[[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрнийг]]<br>тунхаглагч [[I Пётр]] хаан]]
15-р зуунд Москвагийн гүн [[III Иван]] үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их [[гүн]]" (великий князь) болжээ. 1453 онд Византийн [[Константинополь]] [[Османы эзэнт гүрэн|Османд]] эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор [[ДогшинIV Иван|IV [Догшин] Иван]] «[[Цезарь, Гай Юлий|цезарь]]» буюу «царь» ([[ван]], [[хан]], [[хаан]] гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван [[Балтын тэнгис]]т гарцтай болохын тулд [[Ливон]]той (1558–1583) олон жил байлдаж, дорнош [[Астрахань]] (1556 онд буулган авсан), [[Казань]] (1552) ханлигийг мөхөөж, [[Уралын нуруу|Уралыг]] давж [[Сибирь]]т цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, [[казак]] цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа [[Номхон далай]] хүртэлхи нутгийг эзэлжээ. 1721 онд албан ёсоор [[Оросын эзэнт гүрэн]] (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж [[Хаант Орос]] улс л гэдэг байсан билээ. [[I Петр]] (1682–1725 оны хооронд төр барьсан), [[Елизавета]] (1741–1762), [[II Екатерина]] (1762–1796), [[II Александр]] (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл [[Финланд]], [[Польш]]оос [[Аляска]], [[Өвөр Кавказ]], [[Дундад Ази]] хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд [[Османы эзэнт гүрэн|Османы улстай]] дайтаж хамар дээр нь байх [[Болгар]]ыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ.
 
=== Орчин үе===