Москвагийн Их Вант Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{| border="1" cellpadding="2" style="float:right; border-collapse:collapse; border-color:#F2F2F4; margin-left:15px; margin-bottom:15px; width:340px; font-size:95%; border:1px solid #AAAAAA;" ! align="center" colspan="2" style="letter-spacing:0.8px; background:#F2F2F4; font-size:130%;"| '''Великое княжество Московское<br />Москвагийн Их Вант Улс<br /><small>1340–1547 он</small> |- | bgcolor="#ffffff" align="center"..."
(Өөрчлөлт алга)

12:15, 2 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Москвагийн Их Вант Улс (Орос: Великое княжество Московское) нь 14-р зуунд Русийн зүүн хойд хэсэгт хүчирхэгжин бусад вант улсуудыг толгойлох болсон нь Оросын Эзэнт Гүрний улс төр ба газар зүйн төвийг бүрдүүлж байсан Оросын бүрэлдэхүүн дэх нэгэн вант улс байв. Энэхүү вант улс нь 1263 оноос хойш оршин тогтносон бөгөөд 1340 оноос 1547 оныг хүртэл их вант улс болон зэрэг нэмсэн байдаг. Дараах улс нь Догшин Иваны 1547 онд тунхаглан зарласан Хаант Орос Улс байв.

Великое княжество Московское
Москвагийн Их Вант Улс
1340–1547 он
Москвагийн Их Вант Улсын төрийн сүлд
Сүлд
Он цагийн хэлхээс
Албан хэл Орос хэл
Нийслэл Москва
Төрийн хэлбэр Хаант (Их Вант Улс)
Төрийн тэргүүн
– 1340—1353 он
– 1533—1547 он
Их ван
Симеон Иванович
Догшин Иван
Мөнгөн тэмдэгт Оросын рубль
Үүсэл
– 1340 он
– 1547 оны 10-р сарын 22

Үүсэл
Хаант Улсыг тунхагласан
Шашин Үнэн алдартны сүм
Газрын зураг
Их вант улсын тэлэлт, 1300 он ба 1525 оны хооронд
Их вант улсын тэлэлт, 1300 он ба 1525 оны хооронд

Түүх

Байгуулагдсан ба эхэн үе

Невийн Александрын хүү I Даниил 1260-аад онд анх Владимир-Суздалийн Их Вант Улсын хэсэг (удел) болгон байгуулав. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Эзэнт Гүрний дагуул улс байсан тус хотыг Москвагийн Вант Улс хэмээн нэрлэжээ.[1] Түүний төв нь хамгийн анх 1147 онд дурдагдсан Москва хот байв. Вант улс нь анхандаа ганцхан хотоос бүрдсэн улс байсан ба тэр нь мөн улсын нийслэл байв. Улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Москва хотын нутаг дэвсгэрээс хамаагүй жижиг, битүү ой болон намагтай газарт байрлахын сацуу Монголчуудын аян дайны өмнө хүн амын суурьшил багатай байсан аж. 13-р зууны хоёрдугаар хагаст сүйрэлд өртсөн өмнөд газрын буюу Киев, Чернигов, Переяславаас дүрвэгсдийн цуваа хөвөрсөөр хүн амын тоо ч ихсэв. Үүгээр Москва хүн амын газар зүйн хувьд оросын зүүн хойд хэсэгт орших Тверь, Ростов, Кострома, Ярославль, Городец хотуудаас ялгарч байв. Эдгээр хотуудад нь монголын эзэмшилд орохын өмнөх үеийн хүн амын харьцаа, ялангуяа язгууртнуудын харьцаа хэвээр үлдсэн байлаа. Тиймээс ч цагаачид эдгээр хотуудад өөдлөн дэвших боломж муу байжээ.

Мөн үзэх

Ном зүй

  • Московское великое княжество / Кучкин В. А. // Монголы — Наноматериалы [Электронный ресурс]. — 2012. — С. 308—310. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
  • Anna Choroškevic: Das Moskauer Fürstentum unter Ivan Kalita (1325–1341) und Dmitrij Donskoj (1359–1389). In: Marc Löwener (Hrsg.): Die „Blüte“ der Staaten des östlichen Europa im 14. Jahrhundert (= Deutsches Historisches Institut Warschau. Quellen und Studien. Band 14). Harrassowitz, Wiesbaden 2004, ISBN 3-447-04797-6, S. 77–107.
  • Moss, Walter G (2005). "History of Russia - Volume 1: To 1917", Anthem Press, p. 80

Цахим холбоос

  Commons: Москвагийн Их Вант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Очерки из истории колонизации степной окраины Московского государства

Эшлэл

  1. Davies, B. Warfare, State and Society on the Black Sea Steppe, 1500–1700. Routledge, 2014, p. 5