Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary Tags: Visual edit Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Visual edit Mobile edit Mobile web edit |
||
Мөр 36:
==Хүннү гүрнийг байгуулсан нь==
[[File:Hsiung-nu-Empire.png|300px|thumb|Модуны удирдлаг доорх Хүннү гүрэний эхний үе]]
Модун МЭӨ 209 онд шаньюйн суудалд сууж, засаг захиргааны өөрчлөлт хийжээ. Тэрээр Хүннү улсын засаг захиргаа, цэрэг, аж ахуйд томоохон өөрчлөлт хийсэн юм. Хүннү улсын засаг захиргаа, цэргийн байгуулалтын тухай "Ши цзи" зохиолд: "Маодунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хятадтай мөр зэрэгцэх улс болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно. Баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун, зүүн их жанжин, баруун, зүүн дүвэй, баруун, зүүн данху, баруун, зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг туци гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтой. Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт (цэрэг), бага нь мянган морьт (цэрэг) захирна, эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ. Том түшмэд цөм үе залгамжилна. Хуянь, Лань, хожим буй болсон Сюйбу, эдгээр гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуйхэ, Чосонтой (Солонгосын нутагт байсан эртний улс) хиллэн зүүн гарт байна, бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан, өрнө зүгт Юэчжи, Ди, Цян нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн өргөө нь Дай, Юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус бүр өвс, ус даган нүүх хувь газартай, гэхдээ баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван хамгийн том хувь газартай. Баруун, зүүн гудухоу төр жолоодоход тусална. 24 түмтийн дарга тус бүр мянгат, зуут, аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дүвэй, данху, цецзюй нарыг томилно
==Дорнод Ху нарын эсрэг дайн==
|