"Оросын эзэнт гүрэн"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tag: 2017 source edit
Tag: Reverted
|year_leader1 = {{nowrap|1721–1725 {{small|(анхны)}}}}
|leader2 = [[II Николай]]
|year_leader2 = {{nowrap|1894–1917 {{small|(сүүлч)}}}}
|stat_year1 = 1916 оны
|stat_pop1 = 181,537,800 хүн
|event_start = Гүрнийг тунхагласан
|date_start = 1721-10-22
|event_end = Февралийн хувьсгал
|date_end = 1917-03-15
|currency = [[рубль]]
}}
 
'''Оросын эзэнт гүрэн''' ({{lang-ru|Российская Империя}}), '''Хаант Орос''' — [[1721]]-[[1917]] онд [[Орос]]т төвлөн оршсон '''[[хаант улс]]''', '''[[эзэнт гүрэн]]''' байв. [[Оросын царьт улс]]ын [[I Пётр]] хаан 1721 онд улсаа эзэнт гүрэн болсныг тунхагласан бөгөөд [[1905]] онд [[хэмжээт эрхт хаант засаг]]тай болж, 1917 онд [[хаант засаг]] бүр мөсөн халагдаж [[Бүгд Найрамдах Орос Улс]] байгуулагджээ.
 
Оросын эзэнт гүрэн 1916 оны мэдээгээр 181 сая хүнтэй, газар нутгийн хэмжээгээр түүхэн дэх [[их гүрэн|3-р том улс]] ([[Гүрэн|Дэлхийн Эзэнт Гүрнүүд]] болох [[Их Монгол Улс|Монголын Эзэнт Гүрэн]] ба [[Британийн эзэнт гүрэн|Британийн Эзэнт Гүрний]] дараа) байв.
 
== Түүх ==
1721 онд Оросын царьт улсын I Пётр (1682-1725) хаан Умардын дайнаар [[Балтын тэнгис]] хавийг байлдан дагуулж төр улсаа [[хэмжээгүй эрх хаант засаг]]т шилжүүлж Оросын эзэнт гүрэн хэмээсэн алдаршуулсан бөгөөд [[Санкт-Петербург]] хотыг шинээр босгон нийслэл болгон суужээ.
 
Пётрээс хойш хэд хэдэн хаан ойрхон солигдож төрийн эргэлтээр 1741 онд [[Елизавета]] (1741-1761) хатан хаан болов.
 
15-18-р зууны үед [[Османы Эзэнт Улс|Турк-Османы эзэнт гүрний]] түрэмгийллээс зайлсхийхийн тулд [[Арменууд|Армен]], [[Гүржүүд]] дагаар орсон ба 18-р зуунд [[Халимаг]], [[Хасаг|Хасгууд]] Оросын бүрэлдэхүүнд оржээ. 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж [[Англи]], [[Франц]]ын ([[Наполеон]]) хаадтай тохиролцон [[Европ]] тивийг хуваан авч байлаа. Оросын эзэнт гүрний хүрээгээ тэлэх санаархалд шинээр хүчирхэгжиж байсан [[Прусс]] ([[германы эзэнт гүрэн|германы эзэнт улс]]), [[Япон]] улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн [[христ]], [[лал]], [[еврей]], [[будда]], [[бөө мөргөл]]ийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч [[1917 оны Оросын хувьсгал|1917 оны хувьсгал]], [[Оросын иргэний дайн|иргэний дайн]], гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Хоёрдугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа [[II Николай]] Эзэн хааны суудлаа өгсөн, [[Хоёрдугаар сарын хувьсгал|1917 оны Октябрийн хувьсгал]]ын дараа Оросын Эзэн хаан хоёрдугаар Николайг гэр бүлийн хамт хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан '''Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс''' [[ЗСБНХУ]] 1924 онд үүсэн тогтсон юм.
 
 
[[Ангилал:Оросын эзэнт гүрэн| ]]
[[Ангилал:Азийн түүхэн улс]]
[[Ангилал:Европын түүхэн улс]]
[[Ангилал:Шинэ эриний түүхэн улс]]
Anonymous user