Мао Зэдун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 3:
 
== Намтар ==
[[Файл:Mao1939.jpg|thumb|Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр Мао Зэдун]]
Тариачны хүү Мао хувьсгалт армид нэгдэж Манж Чин Улсыг унагахад оролцсон ч зургаан сар цэргийн алба хаагаад боловсролоо дээшлүүлэхээр цэргээс гарчээ. Бээжингийн Их сургуульд ХКН-ыг үндэслэгч Ли Дажао, Чэнь Дусю нартай танилцан, 1921 оноос тууштай марксист болсон. Тэр үеийн марксист сургаалд хувьсгалын хувь заяа хотын ажилчдын гарт байдаг гэж үздэг байсан боловч 1925 онд Мао Хятадын хувьд хувьсгалд дайчлах ёстой анги нь хотын пролетари бус харин тариачид гэж дүгнэсэн. Мао хөдөөгийн Зянси мужид байгуулагдсан Хятадын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын дарга болж, Улаан арми нь Чан Кайшигийн Гоминьданы армийн удаа дараагийн довтолгоог няцаасан боловч сүүлдээ баруун хойд Хятад дахь аюул багатай байршил руу Их аян хийжээ. Тэнд Мао ХКН-ын өрсөлдөгчгүй удирдагч болон тодорсон. Партизаны дайны тактик, нутгийн ардын үндэсний үзлийг өдөөсөн уриалга, Маогийн хөдөө аж ахуйн бодлого зэрэг хүчин зүйлс Гоминьдан Нам болон Японы эсрэг тэмцэхэд цэргийн давуу тал бий болгож, тариачдын дунд өргөн дэмжлэг хүлээсэн. Маогийн хөдөө аж ахуйн марксист бодлого Зөвлөлтийн загвараас өөр байсан боловч 1949 онд коммунистууд засгийн эрхийг авахад ЗХУ шинэ тулгар улсад техникийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч Мао Их Үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж, ЗХУ, Хятад дахь “шинэ хөрөнгөтний элемент”-үүдийг шүүмжилсэн нь ЗХУ-ыг эргэлт буцалтгүй түлхэн холдуулжээ. 1960 онд ЗХУ тусламж үзүүлэхээ зогсоов. Мао Их үсрэлтийн бүтэлгүй бодлогынхоо дараа Соёлын хувьсгал өрнүүлсэн боловч энэ нь мөн л маш уршигтай алдаанд тооцогджээ. Маог нас барсны дараа Дэн Сяопин нийгэм, эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн.
 
Line 9 ⟶ 8:
 
Харин Маогийн нийгэм-улс төрийн хөтөлбөрүүд, тухайлбал Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэрэг нь Хятадын соёл, нийгэм, эдийн засагт хохирол учруулж, нийтийг хамарсан өлсгөлөн авчирсан, үндэсний цөөнх 300 мянга гаруй Өвөр /Өмнөд/ Монгол, 1 сая Төвд үндэстний аминд хүрсэн алан хядах бодлогыг хэрэгжүүлэгч,хүчээр уусгах түүний эх үндсийг тавигч хэмээн буруутгагддаг. 1949-1975 онд Маогийн явуулсан бодлого, улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар 50-70 сая хүн үхсэн гэж үзэх нь түгээмэл.<ref>[http://users.erols.com/mwhite28/warstat1.htm#Mao Death Toll Median Average Estimates of 14 Sources = 45.75 - 52.5 million people] Which include the books: ''Le Livre Noir du Communism'' by Stephane Courtois, ''Hungry Ghosts: Mao's Secret Famine'' by Jasper Becker, ''China's Changing Population'' by Judith Banister, ''Contemporary Chinese Population'' by Wang Weizhi, ''Mao: The Unknown Story'' by Jung Chang, ''Victims of Politics'' by Kurt Glaser, ''How to Prevent Genocide'' by John Heidenrich, ''Mao's China and After'' by Maurice Meisner, ''The Human Cost of Communism in China'' by Robert L. Walker. Along with reports by ''Agence France Press'' (1999), ''Dictionary of 20 Century World History'', ''Guinness Book of World Records'', ''Washington Post'' (1994), and the ''Weekly Standard'' (1997).</ref> [[Дэн Сяопин]] 1978 онд төрийн эрхийг авснаар, олон маоист бодлогыг халж, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн юм.
 
Маог орчин үеийн дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн зүтгэлтнүүдийн нэг гэж тооцдог<ref>{{cite web|work=The Oxford Companion to Politics of the World|url=http://www.oxfordreference.com/pages/samplep02|title=Mao Zedong|accessdate=2008-08-23}}</ref> бөгөөд Тайм сэтгүүлээс түүнийг XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгт тооцжээ.<ref>[http://www.time.com/time/time100/leaders/profile/mao.html Time 100: Mao Zedong] By Jonathan D. Spence, 13 April 1998.</ref>
 
== Цахим холбоос ==