Монгол-Оросын хил: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
хилийн боомтууд, гэрээнүүдийн тухай
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 11:
'''Монгол-Оросын хил''' — [[Монгол]], [[Орос]] хоёр улсын нутаг дэвсгэрийг заагласан '''3485''' км зурвас газар.
 
Хилийн урт нь Оросын хувьд хил залгаа 14 орноос Казахстан, [[Хятад улс|Хятад]]ын дараа уртаараа гуравдугааргуравдугаарт Монголтойорно. хилХарин залгадагМонголын хувьд Хятад, Орос хоёр хөршийн арай богино хилтэй нь Орос байна.
 
Монголын хувьд Хятад, Орос хоёр хөршийн арай богино хилтэй нь Орос байна.
 
Орчин цагийн хил үндсэндээ 1911 оноос тогтсон. Манж [[Чин улс]] мөхөж Монгол улс тусгаар тогтнож, [[Тува орон|Тува]] тусгаар нэртэй боловч [[Оросын эзэнт гүрэн|Хаант Орос]]ын ивээлд ороод 1944 онд [[ЗХУ]]-д нэгджээ.
 
БНМАУ, ЗСБНХУ /(ОХУ/) нь хоёр улсын хоорондох түүхэн хилээ 1958, 1976 оны “БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон юм. 1958 оны гэрээгээр  Асгатын давааны хярын хойд өндрийн оройгоос эхлэн зүүн тийш Монгол Шарын давааны зүүн өндрийн орой хүртэл 1305 км хилийн шугамаар 332 овоо тэмдэг босгож бүрэн тодорхойлолтын зураглалтай хил тогтоогдон батлагджээ.
 
Монгол, Зөвлөлтийн хооронд 1976 онд Монгол Шарын давааны зүүн өндрөөс эхлэн зүүн тийш Тарваган дахын хилийн овооны 645 тоот хүртэл байгаа 1727 оны Буурын гэрээгээр тогтоогдсон зүүн хэсгийн 1890 км хил, Асгатын даваанаас эхлэн баруун тийш Алтай таван богд уул хүртэл байгаа 1864 оны Тарвагатай хотын хилийн гэрээгээр тогтоогдсон баруун хэсгийн 290 км хил эдгээр бүгд 2180 км хилийг тодотгон тогтоох хэлэлцээ хийгдэж, хилийн гэрээ байгуулагдсан юм.
 
1991 онд ЗХУ бутрахад Монгол улстай хиллэх хэсгийг [[ОХУ]] өвлөн авсан. Монгол Улс нь ОХУ-ын 4 субьекттэй хил залгадаг. Алтайн: [[Бүгд Найрамдах Алтай Улс]], Тувагийн [[Бүгд Найрамдах улсТува Улс]], Буриадын [[Бүгд Найрамдах Буриад Улс]], Ар[[Өвөр БайгалийнБайгалын хязгаар]].
 
Хил хамгаалах байгууллага нь 1996 оноос БХЯ-ны харъяахарьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2002 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай“ гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2007 оны 10 дугаар сарын 4-нд УИХ-аар соёрхон баталсан байна.