"Гүр хан"-ны өөр хувилбарууд

no edit summary
(2017 source edit)
Tag: 2017 source edit
 
'''Гүр хан''' ― XII зууны эхэн хагасын үеийн [[Хэрэйд]]ийн ванлигийн улс төрийн зүтгэлтэн.
Гүр хан бол Хэрэйдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний [[Маркус Буюрук Хан|Буюруг хан Маркусын]] отгон хүү юм. Хэрэйдийн ханлигийн төрийн мэдлийг Маркус ханыг нас барсан даруйд түүний хөвгүүдээс хэн нь ч залгаж эзлээгүй. Учир нь XII зууны эхэн хагаст Хэрэйдийн дотор ноёлог ёс хөгжиж, хан хөвүүдийн эрх мэдэл ахиж, бие биеэс тэргүүлэн гарахыг оролдох болсон байна. XII зууны эхэн хагасын эцсээр Хэрэйдийн ханлигийг Маркусын ууган хүү Куржакуз мэдэх болсон байна. [[Куржакуз Буюруг хан|Куржакуз буюруг хан]] өөрийн дүү Гүр хан, ахмад хүү [[Тоорил хан|Тоорил]] нарт Яг-Ябган (Заг-Завхан) гэдэг газрыг захируулахаар тушаажээ.
Куржакузыг нас барсны дараа түүний хоёр хүү хан сууж, хан ширээг булаалдах ширүүн тэмцэл үргэлжилжээ. “Миний ахын нулимс нь бас эгшээгүй, нугас нь хөшөөгүй байхад, чи ахаа алж, дүүгээ сөнөөж байх. Улс маань хэрхэн үлдэж хоцрох вэ?” гэж Гүр хан Тоорилыг донгодон хэлж, түүнийг талж зугатуулсан байна. Ингэж Гүр хан Тоорилыг эсэргүүцэж эхэлжээ.
3,546

edits