Наполеон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 27:
[[Корсика]]д төрж, эх газрын Францад их бууны офицероор бэлтгэгдсэн Наполеон [[Анхдугаар Хаант Улс|Францын анхдугаар бүгд найрамдах улс]]ын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг [[Анхдугаар эвсэл|Анхдугаар]] ба [[Хоёрдугаар эвсэл]]ийн эсрэг дайны ажиллагааг амжилттай удирдсан. 1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа 1804 оны 5 дугаар сарын 18-нд өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр [[Анхдугаар Хаант Улс|Францын анхдугаар эзэнт улс]]ын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, [[Аустерлицийн тулалдаан]] [[Вагнерийн тулалдаан]] зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлов. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тогтоожээ.
 
1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми ({{lang-fr|Grande Armée}}) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд [[Зургаадугаар эвсэл]] Наполеоны цэргийг [[Лайпцигийн дэргэдэх үндэстнүүдийн тулалдаан|Лайпцигт]] бут цохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг [[Элба арал|Элба аралд]] цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эргэж эрх мэдлээ олж авсан боловч 1815 оны 6-р сард [[Долоодугаар эвсэл]] эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосож [[Ватерлоогийн дэргэдэх тулалдаан|Ватерлоогийн тулалдаан]]д ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг [[Гэгээн Еленагийн арал]] дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцжээбаржээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг.
 
Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон [[Баруун Европ]]ын ихэнх улс орны буюу Ром-Германы захиргаа-эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгосон, шүүх засаглалын үндэс болсон [[Наполеоны кодекс]] буюу Францын анхны иргэний хуулийг боловсруулсан гаргаснаараа дурсагддаг бөгөөд одоо хүртэл хуулиудын үзэл санаа амьд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг юм.
 
== Угсаа гарал, боловсрол ==
Наполеон БонопартБонапарт нь 1769 оны 8 дугаар сарын 15 -нд Корсик арлын Ажаччино хотноо Италийн цагаач эцэг Карло Мариа Буонапарт, эх Мария Летициа Рамолино нарын хоёрдугаар хүү болж мэндэлжээ.
 
Корсик арал удаан хугацаанд Генуэ-гийн Бүгд найрамдах улсын удирдлага дор байсан. 1755 онд Корсика арал генуяаГенуэ-гийн дарлалаас эрх чөлөөгөө олж авч тусгаар улсын хэмжээнд Паскуале Паоли удирдлага дор оршин тогтнож байсан. Тэр үед Наполеоны эцэг Паскуалегийн ойрын туслах байжээ. 1768 онд Генуэгийн эрх баригчид Корсика арлыг эзэмших эрхээ Францын хаан ЛюдовикуЛюдовик XV -д 40 сая ливрээр зарсан ажээбайдаг. Эдгээр үйл явдлын гурван сарын дараа Наполеон төрсөн байна.
 
Тэрээр Францад их бууны офицер болон ирэхдээ нэрээ илүү француулжфранц хэлбэрт оруулж Наполеон Бонапарт болгожээ.Түүний аав нь 16 зууны үед Корсикт цагаачилж ирсэн Италийн [[Тускан]] дахь жижиг язгууртан гэр бүлийн хүү байжээ. Харин түүний ээж нь [[Женоа|Женоагийн]] Рамолино-гийнхон гэдэг жижиг язгууртан гэр бүлийнх байсан. Наполеоны ээж Летициа Рамолино нь хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлж байнгын сахилга баттай байхыг шаардаж байжээ. Ийм хүмүүжлээр хүмүүжсэнөссөн Наполеон цэрэг болох илүү амар дөхөм болжээ.Тэр дээрээ 1Жозеф ахтайгэх Жозеф,нэг ахтай, 6 дүүтэй байжээ.
 
* Жозеф (1768—1844)
Мөр 46:
* Жером (1784—1860)
 
Тэрээр 9 настайдаа Францруу явж 1779 онд [[Аутун]]ы шашны сургуульд элсэн орж франц хэлийг сурж төгссөн. Мөн тэрээр 10 настайдаа франц хэлийг сурч цаашлаад чөлөөтэй ярьдаг болсон ч маш их аялгатай ярьдаг байсан байна. Яагаад гэвэл тэр франц үгсийг хэрхэнүгийг зөв дуудаж хэлэх тал дээр сайн суралцаж чадаагүй. Учир нь тэр үед францын хүн ам нийт 28 сая орчим байсан бөгөөд үүнээс бичиг үсэг тайлагдсан хүмүүс нь ердөө 3 сая ба түүнээс ч бага байсан. Иймээс францаар хэрхэн бичихээс илүү ярихыгярианы лхэл сурах боломжтой байсан. Түүний багш дурсахдаа Наполеон их зожиг их аялагатай ярьдаг үүнийгээ нээх хайхардаггүй хүүхэд байсан. Гэхдээ газар зүй, түүхийн хичээлд дуртай, математик геометр хоёрт авьяастай хүү гэж дурссан байдаг. Түүнийг багш нь гайхалтай сайн усан цэрэг болно гэжээгэдэг байжээ. Гэвч Британийн флот дэлхийд ноёрхож эхэлснээр тэрээр усан цэрэг болхоос татгалзаж, [[Парис]] явж их бууны ангид суралцан төгсжээ.
 
== Эхэн үеийн амьдрал ==