Украин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 187:
[[Зураг:Location_of_Cossack_Hetmanate.png|thumb|right|180px|[[Хазагийн гетманы газар]]]]
Харц язгуурт [[казак]]уудыг Польш эхэндээ татарын эсрэг ашиглаж байсан бол [[Богдан Хмельницкий]]н удирдсан [[Запорож муж|Запорожийн]] казак 1648—1654 онд Польшийн эсрэг босч өөртөө засах эрх бүхий [[гетман]] ноёлох ёсыг үүсгэжээ. Гетман ноёны газар нутаг Украины төв хэсгийг хамаарч зуу гаран жил оршсон (1649—1764) бөгөөд Украин улс байх оршил болжээ. Польш, [[крымын татар]] ([[Османы эзэнт гүрэн|Османы]] туркээр дэмжүүлсэн), [[Оросын эзэнт гүрэн|Орос]], хазагийн (Оросыг түшсэн) газар нутгийн тэмцэл хурцдан 1657–1686 онд гучин жил байлдсаны дүнд Орос Польш хоёр Украиныг таллан авчээ. 1709 онд хазагийн гетман [[Иван Мазепа]] (1639–1709) Шведтэй хамсаж Оростой дайтаад алуулсан ба Оросын хатан хаан 1764 онд гетман тодруулахыг болиулж шууд харьяа болгов. 1772-1795 онд Польшийнх байсан баруун нутгаас Галицыг [[Австри]], бусдыг Орос авсан төдийгүй 1783 онд [[Крым]] Орост нэгтгэгдсэн. Шинэ эзэлсэн газарт орос, Украинчууд шилжин суурьшиж [[Запорожье]] (1770), [[Кривой Рог]] (1775), [[Херсон]] (1778), [[Севастополь]] (1783), [[Николаев]] (1789), [[Одесса]] (1794), [[Луганск]] гээд олон хот үүсч хөгжжээ.
[[Зураг:Taras_Shevchenko_bwTaras Shevchenko selfportrait oil 1840-2.jpg|thumb|140px|left|[[Тарас Шевченко]]]]
XIX зуунаас Украин хөдөө аж ахуйн орон байхаа больж хотжиж, үйлдвэржиж эхэлсэн. Украин хэлээр бүтээл туурвисан яруу найрагч [[Тарас Шевченко]] (1814–1861), эрдэмтэн, улс төрч [[Михаил Драгоманов]] (1841–1895) гээд [[Украин үндэстэн]] сэргэж босчээ. 1863, 1876 оны Оросын хатан хааны шийдвэрээр [[Украин хэл]]ээр хэвлэн нийтлэхийг хориглож байв. Зууны төгсгөлд Драгоманов Украин нутаг [[Галиц]]ыг Австриас эргүүлэн авахаар хөөцөлдөж, тэнд тэмцэл өрнөж өөртөө засах эрх нь дээшилсэн ба XX зуунд Украиндаа нэгдсэн.
[[Зураг:Ukraine-growth.png|thumb|180px|right|[[Зөвлөлт Украин|ЗСБН Украин]]ы газар нутгийн өөрчлөлт]]