Михаил Васильевич Ломоносов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Михаил Васильевич Ломоносов
(Өөрчлөлт алга)

03:53, 2 Долоодугаар сар 2021-ий байдлаарх засвар

Михаил Васильевич Ломоносов нь (1711 оны 11 сарын 19-нд төрж, 1765 оны 4 сарын 15-нд нас баржээ) Оросын анхны байгалийн эрдэмтэн, зохиолч, түүхч, зураач, химич, физикч төдийгүй оросын суут эрдэмтэн хүн юм. Орчин цагийн геологийг үндэслэгч. Орчин үеийн оросын уран зохиолын хэлийг хэлбэржүүлэхэд гол нөлөө үзүүлсэн яруу найрагч байлаа.

Намтар

1730 онд 19 насандаа М.В.Ломоносов загасчдын завин дээр гурван долоо хоногийн турш явж Москва орж байжээ. Ном эрдэм сурахаар явсан залуу М.В.Ломоносов нь халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явсан гэдэг.

1731 оны 1 сард нэгэн язгууртан хүүгийн дүрээр Славик, Грек, Латин Академийн оюутан болж, 5 жилийн турш суралцжээ.

1735 онд тэр хамгийн сайн сурагчдын нэг байсан тул түүнийг Санкт-Петербургт эрдэм шинжилгээний их сургуульд суралцахаар илгээсэн байна.

М.В.Ломоносов бие махбодийн хувьд маш хүчтэй, тулалдаанд дуртай байсан гэлцдэг.

1748 онд эрдэмтэн оросын химийн лабораторид анхны туршилт хийж байжээ.

1749 оноос хойш Михаил Ломоносов нийгмийн дээд зиндааны түвшинд шилжиж, удалгүй эрдэмтэд төдийгүй эзэн хааны анхаарлыг татаж эхлэв. Михаил Васильевич Ломоносов 1765 оны 4 сарын 15-нд Санкт-Петербург хотноо нас барав. М.В.Ломоносовыг "Оросын шинжлэх ухааны эцэг" гэж өргөмжилдөг боловч түүний бүтээл туурвилыг ОХУ болон социалист дэглэмийн улс орноос бусад улсад XIX зууны сүүлч XX зууны эхэн хүртэл төдийлөн мэддэггүй байв.

Гишүүнлэл

М.В.Ломоносовын эрдэм мэдлэг, авьяас чадварыг дан ганц орос улс хүлээн зөвшөөрөөд зогсохгүй дэлхийн бусад улс оронд хүлээн зөвшөөрч ШУА-ынхаа гишүүнээр сонгож байв. Үүнд:

1760 онд Шведийн ШУА-ийн хүндэт гишүүн

1764 онд Болоньягийн ШУА-ийн хүндэт гишүүн