Ломбын Норовсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Ломбын Норовсүрэн
(Өөрчлөлт алга)

03:25, 2 Долоодугаар сар 2021-ий байдлаарх засвар

Ломбын Норовсүрэн нь Монгол сэтгүүл зүйн ахмад багш, судлаач, доктор профессор хүн юм.

Намтар

Л.Норовсүрэн нь 1948 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. 1978-1982 онд Монгол Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөв.

1986-1987 онд М.В.Ломоносомын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн мэргэжил дээшлүүлэх тэнхимд хэвлэл мэдээллийн үр ашгийг сайтруулах чиглэлээр суралцан төгсжээ.

Цол зэрэг

  • 1996 онд Монголын тогтмол хэвлэлийн төрөл зүйлийн онол, практикийн зарим асуудал сэдвээр Сэтгүүл зүйн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
  • 2004 онд "Монголын Сэтгүүл зүйн онол, түүхийн тулгуур асуудлууд" сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан.

Бүтээл туурвил

2009 оны байдлаар Л.Норовсүрэн нь сургалт, эрдэм шинжилгээний 32 ном, бүтээл, 48 өгүүлэл нийтлүүлж, эрдэм шинжилгээний 21 илтгэл тавьсан байв. Түүний зарим бүтээл БНХАУ, ОХУ-ын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдсэн юм.

Мөн үзэх

Сэтгүүл зүй

Баримт

Баримт нягтлахуй

.