Область: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Область''' (орос ба украинаар '''''область'''''; Беларусь хэл|беларус..."
(Өөрчлөлт алга)

13:59, 21 Зургаадугаар сар 2021-ий байдлаарх засвар

Область (орос ба украинаар область; беларусиар вобласць; серби ба болгараар област; хасагаар облыс, олон тоо: облыстар; монголоор «муж») гэдэг нь Беларусь, Болгар, Казахстан, Киргиз, Орос, Украин Улсад хэрэглэгдэх засаг захиргааны томоохон нэгж юм.

Болгар

Болгар Улс нь нийт 28 областид хуваагддаг ба эдгээрийг 1999 оноос өмнө «округ» хэмээн нэрийдэж байв. 1987 оноос 1999 оныг хүртэл тухайн үеийн гурваас дөрвөн округийг нэгтгэн нэг область болгосон байна.

Казахстан

Казахстан Улс нь нийт 14 облыстар буюу мужтай ба онцгой эрх бүхий гурван хотод хуваарилагдана.

Мөн үзэх: Казахстан өгүүллэг дэх засаг захиргааны хуваарь