Тяньаньмэний талбай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 2:
 
[[Хориотой хот]]оос тусгаарласан хаалганы нэрээр нэрлэгдсэн уг талбай дээр 10 мянган хүний багтаамжтай Бүх Хятадын Ардын хурлын Ордон, Үндэсний Дуурийн Их театр болон Мао Зэдуны бунхан, Хятадын үндэсний музей болон Ардын баатруудын хөшөө дурсгалууд байрладаг байна. Үүнээс гадна тус талбай дээр БНХАУ-ыг зарлан Тунхагласан зэрэг тус улсын олон түүхэн үйл явдал болж байсан юм.  
[[Файл:Бээжин.png|thumb]]
 
1989 онд тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж иргэд энд жагсаал хийж, олон зуун энгийн иргэн амиа алдсан гэдгээр нь дэлхий нийт илүү сайн мэддэг болсон юм. 2001 оны 1 дүгээр сарын 23-нд тус талбай дээр Хятадын Засгийн газрыг эсэргүүцэж хэсэг иргэн өөрийгөө шатаасан үйл явдал мөн болсон юм.
[[Файл:National mourning for 2008 Sichuan earthquake victims - Tiananmen Square, Beijing, 2008-05-19.jpg|thumb|Бээжин хот, Тяньаньмэний талбай]]
“5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн” Хятадад 1917-1921 онд гарсан оюуны хувьсгал ба нийгэм-улс төрийн шинэчлэлийн хөдөлгөөн мөн энэ талбайтай холбоотой байдаг юм. Энэхүү хөдөлгөөн нь үндэсний тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөөл, нийгэм, соёлыг сэргээхэд чиглэгдэж байжээ.
 
Талбайн умард хэсэгт байрлах Хятадын Төрийн далбааг нар мандах үед мандуулж нар жаргах үед буулгадаг ёслол үйлддэг.
 
Талбайн урт 880 метр, өргөн 500 метр бөгөөд нийт талбай 440 мянган м² ажээ.