Хангал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 6:
1924 онд нутгийн хойд хэсгээр Сэлэнгэбүрэн хэмээх сум байгуулагдаж байсан ба тус сум нь сургууль, захиргаа, эмнэлэг, хоршоо, дэлгүүртэй жинхэнэ сумын чанартайгаар олон жил оршин тогтносон аж. Сэлэнгэбүрэн сумын даргаар 1927 оноос «Захирагчийн» хэмээх Цэмбэлийн Дэмбэрэл олон жил ажиллаж тус суманд артель, хамтрал, коммун байгуулж байжээ. Тус суманд «Ялалтын зам» нэгдэл байгуулагдаж байсан юм. Энэхүү сум нь хожим 1962 онд татан буугдаж, ар тал нь одоогийн Булган аймгийн Сэлэнгэ суманд харьяалагдах болж, урд тал нь Хангал сумын мэдэлд шилжсэн байна.
 
Tус сумын нутагт 1954 онд "Cаруул зам" нэгдэл байгуулагдсан бөгөөд анхны даргаар нь Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, ХТАЗүтгэлтэн Л. Oчир, Ардын депутатын хурлын тэргүүлэгчээр хүн эмнэлгийн бага эмч Л. Лувсандорж, малчин Л. Дамдиндорж нарын хүмүүс ажиллаж, хожим «Жаргалын зам», Сэлэнгэбүрэн сумын «Ялалтын зам» гэх 2 нэгдэлтэй нийлж томоохон хэмжээний МАА-н нэгдэл болжээ. Нэгдлийн дарга нараас О. Пирлай, Б. Даваасүрэн нар чадварлаг ажиллаж байв.
 
Сумын ИТХ-ын даргаар:
Мөр 29:
 
;Сумын ЕБС
Хангал сумын нутагт анх 1932 онд 3 сарын түр сургууль, 1940 онд «Бэлчир» гэх газар С. Лувсанжамц захиралтай, Д. Чилхаажав, Гунаажав, Г. Долгор нарын багштай бага сургууль байгуулагдаж байжээ. 1982 онд Гавьяат багш Ш. Шийтэр захиралтай байх үед 8 жилийн сургалттай болж, улмаар 1997 онд их эрдэмтэн Б. Шагжийн нэрэмжит дунд сургууль болсон байна.
 
Үе үеийн захирлууд:
Мөр 52:
 
;Сумын ЭМТ
Тус суманд 1933 онд хүн эмнэлгийн салбар үүссэн ба түүнээс хойш эрхлэгч эмчээр бага эмч Найдан, Жадамба, Г. Магван, Л. Лувсанжамц, Бадамханд, Санжаажамц, 1974 оноос их эмч Саранцэцэг, Эрдэнэцэцэг, Х. Бямбасүрэн (хүүхдийн эмч), Бужгар, 1993 оноос Д. Дорждэрэм (чих хамар хоолойн эмч, АУ-ны доктор), Л. Болормаа, Ганболд, 2003-2004 онд Ө. Баатарзориг, 2004-2011 онд Х. Чанцалдулам (дотрын эмч, Эмэгтэйчүүдийн эмч, байцаагч түшмэл), 2011 оноос Д. Туул, Үүрийнтуяа, 2014 оноос Ч. Ганчимэг (шүдний эмч), Болортуяа, Уранчимэг, Цогзолмаа нар ажиллаж байсан ба ажиллаж байна. 1938 онд хүрэн эмнэлэг, 1997 онд Д. Дорждэрэм эмчтэй байх үед барилгын сүрлэн материалаар хүн эмнэлэг барин ажиллаж байсан бол 2006 оны үед Х.Чанцалдулам эмчтэй байх үед 2 давхар зориулалтын эмнэлэг, эмийн сантай болсон ажээ.
 
20072005 онд Алтан гадас одонт ЭХТА Х. Чанцалдулам эмчтэй байх үед 1, 2 багт Багийн эмчийг ажиллуулан багийн иргэдэд шуурхай тусламж үзүүлэн түргэний тэргийг шинэчлэн 2006 онд эмнэлгийн барилгыг стандартын дагуу болгох зорилгоор 2 давхар хүн эмнэлэг, эмийнсанг ашиглалтад оруулж туслах аж ахуйн суурийг тавин чийрэгжүүлэлтийн кабинетыг шинээр бий болгож 2007 онд тус эмнэлэг "Эхийн эндэгдэлгүй хамт олон"-оор шалгарч байжээ.
;Сумын Сүү тосны завод
1942 онд бий болж, мастераар Д.Санжаа, Д.Сандагсүрэн, А.Цэнд нар ажиллаж, жолоочоор Х.Баасандорж олон жил ажилласан байна.