"Дашзэвэгийн Жаргалсайхан"-ны өөр хувилбарууд

Чингис_хаан_хамтлаг-1997.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 17 May 2021.
(Чингис_хаан_хамтлаг_.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 17 May 2021.)
(Чингис_хаан_хамтлаг-1997.jpg файлыг коммонсд Fitindia хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: No permission since 17 May 2021.)
[[Чингис хаан дуу|Чингис хаан-рок дуулал]] нь Олон улсын уралдаан тэмцээнд дуулагдах бүрдээ ''дээд болон тусгай шагнал'' хүртэж байсан сайн бүтээл юм. [[Монгол улс]] ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1990-ээд онуудад Жаргалсайхан түүхэн, томоохон баяр наадмын зохион байгуулагчдын урилгаар олон тоглолт хийж байсны дотор Хэрлэнгийн [[Хөдөө арал]]д болсон [[Монголын нууц товчоо]]ны 750 жилийн их ойн даншиг наадам (1990 он), Польшийн [[Легница]] хотын төлөө [[Бат хаан]]ы цэрэг Герман, Чех, Польшийн рыцариудтай тулалдсаны 750 жилийн түүхт ойд зориулсан баярын арга хэмжээ (1991 он), Буриадын [[Улаан-Үд]] хотноо явагдсан Ази, Номхон далайн орнуудын оюутан, залуучуудын их наадам (1992 он), [[Чингис хаан хамтлаг|Чингис хаан хамтлагтайгаа]] Сингапур улсад 1 жилийн хугацаат гэрээ байгуулан ажилласан, Өвөрхангай аймгийн [[Есөнзүйл сум|Есөнзүйл]] сумын нутагт болсон [[Занабазар|Өндөр гэгээн Занабазарын]] түмэн мэлмий гийсний их ойд зориулсан даншиг наадам (1995 он) зэргийг нэрлэж болно. Үүний дараа тэрбээр бичгийн ширээнийхээ ард хэсэг сууж [[Соёл-Эрдэнэ хамтлаг|Соёл-Эрдэнэ хамтлагийн]] 25 жилийн ойд зориулж '''[[Үл тасрах аялгуу]]''' номоо бичиж хэвлүүлсэн юм. Өнөөдөр энэ ном уншигчдын хайгаад хайгаад олохгүй ховор нандин зүйлийн нэг болжээ. Жаргалсайхан 1997 оны [[Улаанбаатар|Улаанбаатарт]] хуралдсан Дэлхийн Монголч эрдэмтдийн VII их хуралд '''Монгол ардын дуу хөгжми орчин цагийн Монголын рок поп урлагт нөлөөлсөн нь''' хэмээх тун сонирхолтой илтгэлийг тавьж гадаадын [[Монголч эрдэмтэн|Монголч эрдэмтдийн]] анхаарлыг үндэснийхээ рок поп урлаг руу хандуулж чадсан нь '''[[Үл тасрах аялгуу]]''' номоо бичсэнтэй холбоотой байлаа. Рок-хөгжим судлалын ажлаа гүнзгийрүүлж, шүлгийн номоо хэвлэлд бэлтгэх, дууны шүлгээ бичих зэргийн хажуугаар аялан тоглолтоо тогтмол хийж байсан юм. Зах зээлийн эхэн үед төвийн урлагийн байгууллагууд хөдөө орон нутагт явж урлаг соёлоор үйлчилж чадахгүй болсон үед Чингис хаан хамтлаг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор хөдөөгийн хөдөлмөрчдөдөө хүрч үйлчилж чадаж байснаараа өнөөдрийнхөө оршин тогтнох үндсээ тавьсан гэж үздэг.
 
Түүний зохиож дуулсан ''Аяа анд минь хаалгыг минь тогшооч'', ''Төрсөн өдрийн дуу'', ''Хуримын дуу'', ''Чингисийн баатрууд'', ''Бүргэд'', ''Сэтгэлийн толь'', ''Сэтгэлийн үг'', ''Сайхнаа чи минь сайхнаа'', ''Тамирчны ялалт хямдхан олдоогүй'', ''Ерөөлийн дуу'', ''Чамайг юу ч өөрчлөөгүй'', ''Нүдэн охин'', ''Шувууд нутаг буцаагүй'', ''Өөрөөр дуулж би чадсангүй'' (Тиймээ) зэрэг олон арван хит дуунууд нь хэдийнээ монгол дууны алтан сан хөмрөгт зүй ёсоор багтсан төдийгүй монгол түмний оюуны өв болжээ.<ref>[http://24news.mn/index.php?view=article&type=item&val=13139 24news.mn:] ''Д.ЖАРГАЛСАЙХАН: ХАРИУЦЛАГАД ХҮЛЭГДСЭН ОН ЖИЛҮҮДИЙГ ТУУЛЖ ДЭЭ, ГЭХДЭЭ БУЦАХ ЗАМ БАЙХГҮЙ''</ref> [[Файл:Чингис хаан хамтлаг-1997.jpg|thumb|Чингис хаан хамтлаг-1997 онд. Сүхбаатарын талбай, Улаанбаатар]]
 
Д.Жаргалсайханы шүлэг болоод хөгжмийг нь зохиосон дуунуудыг монгол судлаач гадаадын эрдэмтэн мэргэд зохиол бүтээлдээ онцолсон нь бий.
3,205

edits