Хангал сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 11:
 
;Сумын ЕБС
Хангал сумын нутагт анх 1932 онд 3 сарын түр сургууль, 1940 онд «Бэлчир» гэх газар С.Лувсанжамц захиралтай, Д.Чилхаажав, Гунаажав, Г.Долгор нарын багштай бага сургууль байгуулагдаж байжээ. 1982 онд Гавьяат багш Ш.Шийтэр захиралтай байх үед 8 жилийн сургалттай болж, улмаар 1997 онд их эрдэмтэн Б.Шагжийн нэрэмжит дунд сургууль болсон байна.
 
Үе үеийн захирлууд:
 
1940 оноос С. Лувсанжамц, Лувсанням, Дашдорж, 1975-1982 онд Ш. Дамдинсүрэн, 8 жилийн сургалттай сургуулийн захирлаар 1982-1985 онд Гавьяат багш Ш. Шийтэр (хими биологийн багш), 1985-1992 онд АБТА Н. Бямбасүрэн, 1992-1996 онд АБТА Б. Гомборагчаа, 1996-1999 онд АБТА Б. Цэндсүрэн (бага ангийн багш), Ц. Бавуу (физикийн багш), Ж. Баасан, 1999-2003 онд АБТА Ц. Оюунтуяа, 2003-2004 онд АБТА А. Бадамдорж (дизайн технологийн багш), 2004-2011 онд АБТА Д. Пүрэвсүрэн (орос хэлний багш), 2011-2017 онд Б. Шинэбаяр (математикийн багш) , 2017 оноос БТА Х. Тамжид (түүх, нийгмийн багш) ажиллаж байна.
 
;Сумын ЭМТ
Тус суманд 1933 онд хүн эмнэлгийн салбар үүссэн ба түүнээс хойш эрхлэгч эмчээр бага эмч Найдан, Жадамба, Г.Магван, Л.Лувсанжамц, Бадамханд, Санжаажамц, 1974 оноос их эмч Эрдэнэцэцэг, Х.Бямбасүрэн (хүүхдийн эмч), Бужгар, 1993 оноос Д.Дорждэрэм (чих хамар хоолойн эмч), Л.Болормаа, 2004-2011 онд Х.Чанцалдулам (дотрын эмч, Эмэгтэйчүүдийн эмч), 2011 оноос Д.Туул, Үүрийнтуяа, 2014 оноос Ч.Ганчимэг (шүдний эмч), Болортуяа, Уранчимэг, Цогзолмаа нар ажиллаж байсан ба ажиллаж байна. 1938 онд хүрэн эмнэлэг, 1997 онд барилгын сүрлэн материалаар хүн эмнэлэг барин ажиллаж байсан бол 20052006 оны үед Х.Чанцалдулам эмчтэй байх үед 2 давхар зориулалтын эмнэлэг, эмийн сантай болсон ажээ.
;Сумын Сүү тосны завод
1942 онд бий болж, мастераар Д.Санжаа, Д.Сандагсүрэн, А.Цэнд нар ажиллаж, жолоочоор Х.Баасандорж олон жил ажилласан байна.