Вэньчэн гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "thumb|Вэньчэн гүнжийн бурханчилсан цутгамал '''Вэньчэн гүнж''' (623-680) (хятад..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

11:17, 17 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Вэньчэн гүнж (623-680) (хятадаар:文成公主; төвдөөр:འུན་ཤིང་ཀོང་ཇོ་) бол Төвөдийн Соронзонгомбо хааны бага хатан юм. Тэр бол Тан улсын хаан ургийн хүн байсан хэдий ч, түүхийн судар номонд хэний охин болж төрсөн нь тодорхойгүй үлдсэн. 638 онд Төвөдийн хаан Соронзонгомбо ихээхэн хэмжээний цэргээр Тугухунь, Дансянь, Байланий нутаг болон Тан улсын Сунжөү (одоогийн Сычуань мужийн Сунфань) рүү довтолж, эзлэн авч, Тан улсын нийслэл Чаньань хотод элчээ илгээж, энх ургийн гэрээ байгуулахыг тулган шаардсан. Харин 641 онд Тан улсын Тайзун хуанди хоёр улс найрамдал тогтоон энх ургийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, өөрийн ураг төрлийн дотроос нэг охинд Вэнчэн гүнж цол шагнаж, Төвөдийн хаанд бага хатан болгохоор, Ёслолын яамны сайд, Жяньшя жюнь ван Ли Даозуныг[1] Вэньчэн гүнжийг хамгаалж, Хатан голын эх авдаг Жарин нуур хүртэл үдэж, тэндээс цааш Вэньчэн гүнжийн аяны цуваа 646 онд Лхас хот ортол үргэлжилсэн. Вэньчэн гүнж Төвөдийн хаанд хатан болохдоо Будда бурхны цутгамал, 1 түмэн хуй торго, бурхны судар, хятадын сонгодог зохиол, түүх, бусад төрлийн ном 360 боть, буддын лам хуврагуудыг авч очсон. Тэрээр тэнд очоод, буддын шашныг дэлгэрүүлэх, ном судар барлан тараах зэргийг хийж байсан гэж тэмдэглсэн байдаг. Тэрээр хүүхэд төрүүлээгүй.

Вэньчэн гүнжийн бурханчилсан цутгамал

Эшлэл

  1. Ли Даозун бол Тан Улсын Тайзун хаан Ли Шиминий хаяал дүү нь юм. Дэлгэрэнгүүлж хэлбэл Ли Даозуны өвөө Ли Жан бол Тан Гаозу хааны эцэг Ли Бины дүү юм.