Виадук де Мийо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 45:
 
== Зураг төсөл ==
[[Файл:Driving on the Viaduc de Millau.jpg|thumb|left|Мийогийн гүүрний зорчих хэсэг]]
Замын байрлал, газрын сонголт, зохион бүтээх зураг төсөл, тэдгээрийн төлөвлөлтөд бараг 20 гаран жилийг зарцуулсан байна. Эцсийн зураг төслийг франц гаралтай барилгын инженер Мишел Вирложо зохиосон бөгөөд түүний зургаар их британийн архитектор Норман Фостер гүүрийн хийцийн архитекурын ажлыг хийж гүйцэтгэв. 1996 оны зун шүүгчдийн баг авто замаас дээшээ долоон [[налуу татлагат гүүр|налуу татлагат пилон]] бүхий нийт таван хийцийн зургаас сонголт хийжээ.
 
== Техникийн үзүүлэлт ==
Гүүрний зам нь хойноос урагшаа чигт 3 %-ийн өгсүүр бөгөөд дэвсгэр зургийн муруйлтын радиус нь 20.000&nbsp;м. Энэхүү муруйлт нь хэрэглэгчдэд гүүрийг илүү сайн харах боломжийг олгох зорилготой аж.<ref>Michel Virlogeux: ''Der Viadukt über das Tarntal bei Millau – Von den ersten Entwurfsgedanken bis zur Fertigstellung''. In: ''Bautechnik'', Jg. 83, 2006, S.&nbsp;96.</ref> Гүүрний сөрөг урсгал бүрт тус бүрдээ 3,5&nbsp;м өргөнтэй хоёр эгнээ замтайгаас гадна 3&nbsp;м-ийн өргөнтэй нэмэлт зогсох эгнээтэй. Эдгээр нь ослын хаалт, ослын дуудлагын багана, гал унтраагч, 24 цагийн хяналт, эргүүл, 3,2&nbsp;м өндөр салхины хамгаалалт зэргээр хамгаалагдсан байдаг.
=== Хийц ===
Гүүрний урт нь 2460&nbsp;м ба хоёр захын тулгуур хоорондын зай нь 204&nbsp;м, дунд талын зургаан тулгуур хоорондын зай 342&nbsp;м. 32&nbsp;метрийн өргөнтэй, хамгийн ихдээ 4,2&nbsp;м өндөртэй ромб хэлбэрийн замын дам нуруу нь Тарн голоос дээш 270&nbsp;м хүртэл өндөрт байрладаг.
 
[[Ортотроп хавтан|Ортотроп]] замын хөндлөн огтлол нь ган [[хөндий дам нуруу]]наас бүрдэнэ.<ref>[http://structurae.de/bauwerke/millau-viadukt Millau-Viadukt.] In: Structurae</ref> Замын хийцэд тусгай зориулалтын [[Нимгэн төмөр#Зузаан ихтэй нимгэн төмөр|зузаан төмөр хавтанг]] ашигласан ба түүний доод талд нь [[Заарланд]]ын «Диллингер Хүттэ» үйлдвэрт үйлдвэрлэсэн хатуулаг өндөртэй, нарийн мөхлөгт барилгын ганг хэрэглэжээ.<ref name="dillinger">{{Webarchiv |url=http://www.dillinger.de/dh/referenzen/stahlbau/00024314/index.shtml.de |text=''Grobblech für das Viadukt von Millau. Die längste Schrägseilbrücke der Welt: aus DI-MC.'' |wayback=20160118104430}}. In: ''Dillinger Hütte Gruppe''.</ref>
 
245&nbsp;м хүртэл өндөртэй тус гүүрний төмөр бетон тулгуур багана нь баригдаж дуусах хүртлээ дэлхийн хамгийн өндөр тулгууртай гүүр байв. Хөндий төмөр бетон тулгуур нь нийт уртаараа өөр өөр хөндлөн огтлолтой. Зорчих хэсгийн доогуур ү-хэлбэрт хуваагдсан, босоо тэнхлэг дагуу [[бэхэлгээний ган|бэхлэгдсэн]]. Тулгуур баганын суурийн талбай нь 220&nbsp;м² бөгөөд дээш нарийссаар 30&nbsp;м² болно. Тулгуур багана нь гүүрний өргөн чигт оройн хэсгээрээ 10&nbsp;м ёроол хэсгээрээ 27&nbsp;м (хамгийн өндөр тулгуур). [[Төмөр бетон|Төмөр бетон тулгуурт]] 53.000&nbsp;м³ бетон цутгажээ. Нийт 206.000&nbsp;тонн бетон хэрэглэсэн байна.
 
== Зургийн цомог ==