6 сарын 4: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
'''6 сарын 4''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 155 дахь ([[өндөр жил]] бол 156 дэх) өдөр юм. Мөн он дуустал 210 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
 
* 1411 - Францын хаан VI Шарль хаан Рокефорт-сюр-Сульцон хотын ард иргэдэд нутгийн онцлог бүхий бяслагаа хэдэн зууны туршид хийх дархан эрх олгов.
* 1561 - Лондон хотын Гэгээн Павелын сүмийн оройд аянга буусны улмаас шатав. Сүмийг дахиж хэзээ ч сэргээн засварлаагүй билээ.
* 1783 - Францын зохион бүтээгч Монгольферийн ах дүүс агаарын бөмбөлөгөөр нисэх олон нийтэд харуулав.
* 1784 - Дэлхийн түүхэнд анх удаагаа Элизабет Тибль гэх эмэгтэй агаарын бөмбөлөгөөр нисчээ. Тэрээр 45 минутын турш 1500 метрийн өндөрт ниссэн байна.
* 1792 - Английн нэрт аялагч, ахмад Жорж Ванкувер одоогийн АНУ-аас хойд зүгт нэгэн арлыг нээж улмаар "Пюжет Саунд" гэх нэр хайрлажээ.
* 1812 - АНУ-ын Луйзана муж нэгдсэн улсын бүрэлдэхүүнд багтсаны дараа тус мужийн газар нутгийг шинэчлэн тогтоож, улмаар Луйзанад багтаж байсан газар нутгийг Миссури мужид шилжүүлэхээр болов.
* 1859 - Италийн тусгаар тогтнолын дайн: Магентагийн тулаанд Луй-Наполеон нараар удирдуулсан Францын арми Австрийн армийг буулган авав.
* 1862 - Америкийн иргэний дайн: Холбоотны цэргүүд Миссисипи голын эрэгт орших Форт Пиллоу тосгоныг нүүлгэн шилжүүлж, Теннеси мужийн Мемфис хотын харьяанд нийлүүлэв.
* 1878 - Киприйн конвенц: Османы эзэнт гүрэн Киприйг Их Британид шилжүүлсэн ч, цолны нэрээ хэвээр үлдээжээ.
* 1896 - Автомашин зохион бүтээгч Хенри Форд уурын хөдөлгүүрт "Фордын дөрвөн дугуйт" өөрөө явагч хэрэгслийг амжилттай туршив.
* [[1912]] - АНУ-ын Массачусетс муж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анх удаа тооцсон анхны улс болжээ.
* 1917 - Пулитцерийн шагналыг анх удаа олгож эхлэв. Лаура Ричардс, Мауд Эллиотт нар Жулиа Вард Хоуын намтараар шилдэг намтар зохиолын шагнал хүртжээ. Харин Жеан Жюл Юссеран "Америкийн өнгөрсөн ба одоо" бүтээлээрээ түүхийн шилдэг ном, "Нью-Йорк Ворлд" сонины сэтгүүлч Херберт Суоп сэтгүүл зүйн шагнал хүртсэн байна.
* 1919 - Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
* 1920 - Дэлхийн нэгдүгээр дайны дараа сөргөлдөгч талуудад байсан Унгар улс "Трианоны тунхаг"-т гарын үсэг зурснаар газар нутгийнхаа 71 хувь, хүн амынхаа 63 хувийг алдав.
* 1928 - Японы тагнуулын албадын оролцоотойгоор Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Жанг Зуолины амь насанд халдав.
* 1932 - Мармадюк Грөу гэгчийн удирдлаг дараа Чили улсад төрийн эргэлт хийв. Улмаар Бүгд найрамдах социалист Чили улс байгуулагдсан ч удаан оршин тогтноогүй юм.
* 1940 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Данкөркөд цэрэг төвлөрүүлэх ажиллагаа бүрэн дуусав. Эхний тулаанд ялагдал хүлээсний дарааа Британийн талаас 338 мянган цэргийг төвлөрүүлжээ. Үүний дараа Уинстон Черчиль Нийтийн танхимд "Бид далайн эрэг дээр байлдах болно" гэж мэдэгдсэн юм.
* 1942 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Японы тэнгисийн цэргийн адмирал Нагүми Чүичи Хавайн бүлэг арлын нэг хэсэг "Мидвей" аралд цэрэг оруулах тушаал буулгав.
* 1943 - Аргентин улсад төрийн эргэлт болж Рамон Кастиогийн засаглал нуран унав.
* 1944 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: АНУ-ын тавдугаар арми Ромыг хотыг эзлэв. Ингэснээр Германы 14 дүгээр арми хойд зүгт ухарчээ.
* 1961 - Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв Зүүн Германтай тусдаа гэрээ байгуулж, Америк, Британи, Францын хүчнээс хамгаална гэдгээ мэдэгдэв. Ингэснээр Берлиний хямрал эхэлжээ.
* 1970 - Тонга улс Их Британиас тусгаар тогтнов.
* 1975 - АНУ-ын Калифорни мужийн захирагч Жерри Браун Калифорни мужийн хөдөө аж ахуйн хөдөлмөрийн харилцааны хуульд гарын үсэг зурав. Ингэснээр АНУ-д анх удаагаа тариалан эрхлэгчид хамтын хэлэлцээрт орох эрх хангагдсан билээ.
* 1979 - Гана улсад нисэх хүчний дэслэгч Жерри Роулингс төрийн эргэлт хийж, генерал Фред Акуффогийн засаглалыг түлхэн унагажээ.
* 1986 - АНУ-ын цэргийн тагнуулын нууц тайланг Израилын талд өндөр үнээр худалдсан Жонатан Поллардыг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноов.
* 1988 - Казахстан улсын Арзамас мужийн Горький хотод химийн хорт бодит тээвэрлэж явсан галт тэрэгтэй гурван автомашин мөргөлдөж 91 хүн амиа алдаж, 1500 хүн гэмтжээ.
* 1989 - Исламын бүгд найрамдах Иран улсын Дээд Ассемблейн ээлжит хуралдаанаас тус улсын Дээд Удирдагчаар Али Хамениг сонгов.
** БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьменийн талбайд болсон жагсаалыг намжаах зорилготой цэргийн ажиллагааны улмаас 250-10 гаруй мянган хүний амь нас хохирчээ. Чухам хэдэн хүний амь нас хохирсон нь одоо ч тодорхой болоогүй.
** ЗХУ-ын Уфа хотын ойролцоо байгалийн хий тээвэрлэж явсан хоёр галт тэрэг мөргөлдөж 575 хүн амиа алдаж, хийн хоолой сүйджээ.
* 1998 - АНУ-ын Оклахома хотод бөмбөг дэлбэлсэн Терри Николс гэгчид бүх насаар нь хорих ял оноов.
* 2010 - АНУ-ын сансар судлалын түүхэнд арилжааны зорилготой "SpaceX" хөтөлбөрийн анхны хөлөг боолох "Falcon 9" пуужин амжилттай хөөрөв.
 
== Энэ өдөр төрөгсөд ==