6 сарын 3: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
'''6 сарын 3''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 154 дахь ([[өндөр жил]] бол 155 дэх) өдөр юм. Мөн он дуустал 211 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
 
* 350 - Константинийн удмын харгис ямбатан Непатианус өөрийгөө Ромын эзэн хаан хэмээн тунхаглаж хэсэг гладиаторуудын хамт Ромд нэвтрэв.
* 1140 - Францын санваартан Петер Абеларыг христийн шашнаас тэрсэлсэн гэж үзэн яллажээ.
* 1326 - Новгородын хэлэлцээрээр Орос, Норвеги улс хилийн зурвасаа тогтоов.
* 1539 - Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото Флоридад хүрчээ.
* 1608 - Францын аялагч Самуэл де Шамлейн "Шинэ Франц" руу хийсэн гурав дахь аяллынхаа үеэр одоогийн Квебек хотод хүрч, улмаар бэхлэлт босгож эхлэв.
* 1621 - Голландын дорно Энэтхэгийн пүүс Шинэ Нидерландын гэрээнд нэгджээ.
* 1665 - Йоркын гүн Жеймс Стюарт (хожмын хаан II Жеймс) Ловсофтын эрэгт Голландын тэнгисийн цэргийг буулган авав.
* 1839 - Хятадын Хумэн мужид генерал Лин Жешү Британийн худалдаачдаас хураан авсан 1.2 сая килограмм хар тамхийг устгаж, Их Британид байлдааны ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж эхлэв. Үүний үр дүнд Тамхины нэгдүгээр дайн дэгдсэн юм.
* 1861 - Америкийн иргэний дайн: Виржиниа (одоогийн Баруун Виржиниа) мужийн Барбор тойрогт Холбоотны цэргүүд хүчээ төвлөрүүлж эхлэв. Улмаар Филиппигийн тулаан дэгдсэн түүхтэй.
* 1864 - Америкийн иргэний дайн: Холбоотны арми Виржиниа мужийн Хановер тойрогт байрлаж байсан Эх газрын цэргүүд рүү довтлов.
* 1889 - АНУ-д анх удаагаа хол зайд эрчим хүч дамжуулав. Орегон мужийн Портлэнд хотод байршуулсан генератороор 23 км зайд эрчим хүч дамжуулжээ.
* 1916 - Үндэсний батлан хамгаалах хууль хэрэгжиж эхэлснээр АНУ-ын Үндэсний гвардын армид 450 мянган хүнийг татав.
* 1937 - Уиндсорын гүн (хожмын хаан VII Эдуард) Америкийн жүжигчин Уаллис Симпсонтой гэрлэв.
* 1940 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Германы арми Парис хотод бөмбөг хаяв.
** [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Данкөркийн тулайн Германы ялалтаар өндөрлөв. Ялагдал хүлээсэн холбоотны цэргийн бүх анги нэгтгэл ухарчээ.
** Нацистын Германы нөлөө бүхий улстөрч Франц Радмахер еврейчүүдийг Мадагаскарт байршуулах тухай ерөнхий төлөвлөгөөг танилцуулжээ.
* 1941 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Вермахтын хүч Грекийн Канданос хотод 180 энгийн иргэнийг хоморголон устгажээ.
* 1950 - Францын ууланд авирагч Морис Херцог, Луй Лашенал нар Аннапурма хайрханд амжилттай авирч, 8000 метрийн өндөрт авирсан дэлхийн анхны уулчид болжээ.
* 1965 - АНУ-ын Сансар судлалын агентлаг "Gemini 4" хөлгөө амжилттай хөөргөжээ. Ингэснээр тус агентлаг түүхэндээ анх удаа сансрын олон өдрийн даалгавар биелүүлсэн юм. Хөлөгт Эд Уайт сууж явсан бөгөөд сансарт гарсан Америкийн анхны хүн болжээ.
* 1973 - ЗХУ-д зохион бүтээгдсэн өндөр хурдны "Туполёв Ту-144" онгоц Францын Гуссанвильд осолдож хөлгийн багийн 14 гишүүн бүгд амь үрэгдэв.
* 1979 - Мексикийн булангийн өмнөд хэсэгт орших "Ixtoc 4" газрын тосны станцад гал алдаж улмаар гурван сая баррел газрын тос далайд алдагдав.
* 1980 - АНУ-ын Холбоон мөрдөх товчоо Эрх чөлөөний хөшөөнд суурилуулаад байсан тэсрэх бөмбөгүүдийг идэвхгүй болгов. Хэрэгт Хорватын үндсэрхэг үзэлтнүүд холбогджээ.
* 1982 - Израил улсаас Их Британид суух элчин сайд Шломо Арговын амь насанд халдахыг завдав. Хэдийгээр түүнийг аварч чадсан ч насаараа тахир дутуу болжээ.
* 1989 - Бээжин хотын Тиананьмен талбайд долоон долоо хоног үргэлжилсэн жагсаалыг хүчээр тараах зорилгоор Хятадын засаг захиргаа цэрэг илгээв.
* 1991 - Япон улсын Кюшү аралд орших Унзен галт уул дэлбэрч 43 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь судлаач, сэтгүүлчид байсан юм.
* 1998 - Германы Эшед хотод механикчын алдаанаас болж өндөр хурдны галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 101 хүн амиа алджээ.
* 2006 - Серби-Монтенегрогийн холбооны ээлжит хуралдаанаар уг холбоог татан буулгах шийдвэрт хүрч, Монтенегро бүрэн тусгаар тогтнох боломжтой болов.
* 2012 - Нигерийн Лагос хотын ойролцоо орших тосгонд нисэх онгоц осолдож, 153 хүн амь насаа алдав. Амиа алдсан 10 хүн орон сууцанд амьдардаг иргэд байжээ.
** Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны очир эрдэнийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
* 2013 - АНУ-ын төрийн нууцад хамаарах мэдээллийг "Викиликс" сайтад задалсан байлдагч Челси Маннингид холбогдох хэргийн шүүх хурал эхэлжээ.
** БНХАУ-ын Жилин мужийн тахианы аж ахуйд гал гарсны улмаас 119 хүний амь нас сүйджээ.
* 2015 - Гана улсын Аккра хотод шатахууны агуулах дэлбэрч 200 гаруй хүн амиа алдав.
* 2017 - Английн Лондон хотын гүүрэнд дэлбэрэлт болов. Дэлбэрэлтийн улмаас найман хүн амь үрэгджээ. Уг дэлбэрэлтийг Исламын террорист бүлэглэлийн гишүүд үйлдсэн юм. Цагдаа нарын ажиллагааны үеэр дээрх этгээдүүдийг устган сөнөөжээ.
* 2019 - Хартумын хядлага: Суданы арми Жанжаведын босогчидтой удтал гал нээсний улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==