Агаарын фронт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[File:Unusually well defined warm front.jpg|200px|thumb|right|Цаг агаарын байдлыг газраас ажиглаж тодорхойлж болох хэдий ч төдийлөн сайн биш.]]
'''Агаарын фронт''' — Хоёр өөр төрлийн [[агаарын масс]]ын хоорондох хил заагийг хэлнэ. Энэ нь [[температур]] ба [[Агаарын чийгчийгшил|чийгээрээ]] ялгаатай [[агаар]]ын [[масс]]уудын нийлж буй харьцангуй нарийн бүс юм. Агаарын массын хэмжээнээс хамаарч [[фронт]] 15-200 [[Километр|км]] өргөн байдаг ч түүнийг [[цаг агаар]]ын зураг дээр шугаман таних тэмдгээр дүрсэлдэг. Харин урт нь хэдэн мянган км хүрнэ. Агаарын фронтод [[энерги]]йн нөөц их хуримтлагдаж [[Агаар мандал|агаар мандлын]] үйл явцууд онцгой идэвхижин цаг агаарын элементүүд эрс өөрчлөгдөнө.<ref name="">{{cite book|author=Е.Батчулуун |title=Дэлхий судлал|url=|year=2009|publisher=Мөнхийн үсэг|isbn=|page=135}}</ref><ref name=stm>{{cite web|author=Samuel Miller|title=Lesson 7: Clouds and Precipitation|year=|accessdate=2011-07-08|url=http://www.ccrc.sr.unh.edu/~stm/AS/Teaching/STEC521/STEC521_7.html}}</ref>
 
Фронтын гадарга нь үргэлж [[хүйтэн]] тал руугаа налуу, [[дулаан]] агаарын доогуур шургалсан байдалтай байх ба налуугийн өнцөг маш бага, 10-аас ч бага буюу 1 км-т 100 [[Метр|м]] байна. Иймд фронтын гадарга нь фронтын шугамнаас 200 км зайд 1-2 км өндөрт байна. Фронтын гадаргын дэлхийн гадаргатай огтлолцсон хэсгийг [[фронтын шугам]] гэдэг.<ref name="">{{cite book|author=Е.Батчулуун |title=Дэлхий судлал|url=|year=2009|publisher=Мөнхийн үсэг|isbn=|page=136}}</ref><ref name="DR">{{cite web|author=David Roth|title=Unified Surface Analysis Manual|year=|accessdate=2006-10-22|publisher=[[Hydrometeorological Prediction Center]]|url= http://www.wpc.ncep.noaa.gov/sfc/UASfcManualVersion1.pdf}}</ref>