Шейх Ахмед: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
Мөр 17:
1206 онд үндэслэгдэн байгуулагдсан [[Их Монгол Улс|Монголын эзэнт гүрнээс]] бие даан салсан нэг улс бол [[Алтан Орд]]ны улс билээ. Алтан ордны улс нь [[Кипчакийн хээр тал|Кипчакийн тал нутаг]], [[Киевийн Русь|Орост]] өөрийн ноёрхолоо тогтоогоод 1242-1502 оны хооронд даруй 260 жил оршиж байжээ. Алтан ордын анхны хаан үндэс суурийг нь тавьсан хүн бол [[Бат хаан|Бат]] юм. Алтан ордод маш олон хаад төр барьж байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сүүлчийн хаан нь '''Шейх Ахмед''' юм. Түүний төрсөн цаг хугацаа нь түүхэнд тодорхойгүй үлдсэн.
 
Түүхэн сурвалжид өгүүлснээр Ахмед хаан есөн хөвгүүнтэй байсан гэдэг. Түүний гурав дахь хүү нь Шейх Ахмед байсан талаар сурвалж бичигт өгүүлдэг. Их ордын сүүлчийн хаан тэрээр 1481-1482, 1502-1528 оны хооронд хаан сууринд сууж байжээ. Их ордын [[Ахмед хаан|Ахмед хааныг]] нас барсны дараагаар түүний хөвгүүд болон сайд ноёдын дунд хаан ширээний төлөөх тэмцэл хурцадсан байна. Хаан ширээнд гол санаархагчид нь Ахмед хааны том хөвгүүд болох [[Муртаза]], [[Сейд-Ахмед]], Шейх Ахмед нар байжээ. Энэ дотроос Шейх Ахмед хаан болох билиг ухаан төгс нэр хүнд өндөртэй байжээ. Муртаза, Сейд Ахммед нар дүү Шейх Ахмедийн эсрэг хуйвалдаан хаан ширээг булаах оролдлого нь бүтэлгүй болмогц Их ордын тэргүүн сайд Төмөр Мангутын хамт [[КрымийнКрымын ханлиг|КрымийнКрымын]] [[Мэнгли Гирэй хаан|Мэнгли- Гирэй хаанаас]] тусламж гуйн улс төрийн оргонол хүссэн байдаг. Энэ үйлдэл нь ч Крымийн хаанд ашигтай байсан нь гарцаагүй юм. Улс төрийн хүчтэй өрсөлдөгч нараа хажуудаа хашиж байх нь таалагдсан бөгөөд тэдгээрийг хорьж байжээ. Энэ хооронд Шейх Ахмед хаан ширээнд 1481 онд бусад ах дүү нарынхаа дэмжлэгтэйгээр суусан байна. 1485 онд Муртаза, Сейд Ахмед нар Крымийн хорионоос зугтан гарсан бөгөөд [[Муртаза]] баривчлагдан Сейд-Ахмед Төмөр мангутын хамт зугтан гарч Дешт-и-Кибчакт өөрийгөө хаанд өргөмжилсөн байна. Ордод нэгэн зэрэг хоёр хаан гарч иржээ.
 
1485 онд Сейд Ахмед Төмөрийн хамт [[КрымийнКрымын ханлиг|КрымийнКрымын хаант улс]] руу дайрч [[Кырк-Эр хот|Кырк-Эр хотыг]] бүслээд Муртазаг чөлөөлсөн байна. Муртазаг чөлөөлсөн үйл ажиллагааны гол зорилго нь Сейд Ахмед хаан ширээнд том ах Муртазагийн дэмжлэг туслалцааг авах түүгээр хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байсан бололтой. Гэвч Муртаза хамтран засаг барих нөхцөлтэйгээр хаан ширээнд 1485 онд заларсан байна. Энэ удаа их орд нэг дор гурван ч хаантай боллоо. Удалгүй Сейд Ахмед дүү Шейх Ахмедтайгаа 1490-ээд оноос хамтран ажиллах болсон байдаг. Гол зорилго нь Крымийн хаант улсыг эзлэн авч нэгтгэх зорилгоор Крымийн газар нутагт нэвтрэн орсон байлаа. Гэвч Крым нь Оросын [[III Иван хаан]] болон [[Казанийн ханлиг|Казань]], [[Касимовын ханлиг|Касимовын хаант улс]], Түрэгийн султануудаас тусламж авч хүчээ бэхжүүлсэн тул ах дүү хаад ухархаас өөр аргагүй болсон байна.
 
Энэ үед Их ордод төрийн эргэлт гарч 1481 онд [[Мусой]] ба [[Ямгурчи]] нартай нийлж Их ордын [[Ахмед хаан|Ахмед хааныг]] хороож байсан [[Ибак]] гэгч өөрийгөө ордын хаанд өргөмжилсөн байна. Гэвч тэрээр дэмжлэг олж чадалгүй ордоос зугтан явсан байна. 1493 онд Их ордны сайд нар хуйвалдан Шейх Ахмедыг түлхэн унагааж [[Муртаза|Муртазаг]] хаан ширээнд залсан боловч жилийн дараа 1494 оны 7 сард Шейх Ахмед хаан титэмээ буцаан булаан авч чаджээ. 1498-1500 оны хооронд Шейх Ахмед хааны хувьд хүнд сорилтын жил байлаа. Газар нутгийн төлөө [[Черкес|Черкесүүдтэй]] дайтаж, мөн 1500 онд ган болж их өлсгөлөн болж бэлчээр сайтай газар усны төлөө Крымийн хаант улстай дайтахаас өөр аргагүй болсон юм. 1500-1501 онд Шейх Ахмед хаан Крымийн хаант улсын нутаг болох [[Днепр мөрөн|Днеприйг]] дайлахаар бэлтгэсэн байна. Тэгээд тэрээр өөрийн ах Сейд Ахмед болон таарамж муу байсан ах Муртаза, Астраханий хаан Абд ал-Керим нарт элч заржээ. Литовийн ван Александр Шейх Ахмедийг дэмжин 30,000 алтан зоос хүрэх үнэт бэлэг явуулсан байв. Харин ах Сейд Ахмед нь л цэргээ дагуулан иржээ.
Мөр 32:
1514 онд Терек голын хөвөөнд Шейх Ахмедийн дүү Хажи Ахмедийг Ногайн ордын язгууртнууд хаан ширээнд залсан боловч тоглоомын ёс төдий хаан тэрээр 1519 онд нас барсан байна. Энэ хэрэг явдал бүтэлгүй болмогц Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийг суллуулах талаар Польшийн талтай хэлэлцээ хийсэн байна. Чухам яагаад Ногайн ордын язгууртнууд Шейх Ахмедийн төлөө санаа тавих болсон нь цаанаа нарийн учиртай байлаа. Шейх Ахмедийн нэр хүнд, гарал угсаа бас чиг дордчихоогүй байгаа нөлөөг ашиглах л санаа байсан юм. Тиймдээ ч олзны хааныг суллуулах талаар хөөцөлдөж нэг бол гуйж нөгөө талаар сүрдүүлж байлаа. Польш ч бас Түрэг, Крымийн эсрэг ашиглах хөзөр болгон татгалзсаар байсан юм. Харин Крымчүүд Шейх Ахмедийг устгах эсвэл өгөхийг шаардаж байлаа. Ийм л нэр нөлөө бүхий хаан байжээ.
 
Нас өндөр болж нэр хүнд нөлөө нь буурсан Шейх Ахмед хаан 1527 онд гэрийн хорионоос суллагдан [[Киев|Киевээр]] дайран [[Ижил мөрөн|Ижил мөрнийг]] зорьж [[Хажи Тархан|Хажи Тарханы]] хавьд суурьшжээ. Энэ үйл явдлын чимээ Крымд хүрч тэнд бужигнаан үүсгэсэн байна. Крымийн [[I Мухаммед Гирэй|I Мухаммед Гирэйн]] том хүү хаан суудлын төлөө авга [[I Саадат Гирэй|I Саадат Гирэйтэйгээ]] олон жил тэмцэлдсэн [[Ислам Гирэй|Ислам Гирэйд]] аятайхан боломж болж тэрээр Шейх Ахмедтай хамтран Крымийг довтлохоор зэхсэн байна. Гэвч Крымийг хамтран захирах эрхээ I Саадат Гирэй хаанаар зөвшөөрүүлсэн Ислам Гирэй шийдвэрээсээ буцсан байдаг. Шейх Ахмед хааныг өөр хоорондоо тэмцэлтэй [[Астраханийн ханлиг|Астраханий ханлиг]] ч бас сонирхож байжээ. Аль нэг сөргөлдөгч талын ноёд түүний нэр хүндийг ашиглаж сайд, захирагч болох гэж оролдож байсан юм. Зарим мэдээгээр тэрээр 1527-1528 оны хооронд Астраханий хаан байсан гэж сурвалж бичигт тэмдэглэгдсэн. Хаан байх хугацаандаа III Василий (1505-1533)-тай дипломат харилцаатай байжээ. Гэвч Алтан ордын нас дээр гарсан хаан цаашид улс төрийн тоглоом болохоо больсон юм. Учир нь 1528 онд Шейх Ахмед өөрийн үхлээр нас барсан эсвэл хорлогдсон эсэх нь тодорхойгүй үлдсэн.
 
== Гэр бүл ==