"Энх ургийн гэрээ"-ны өөр хувилбарууд

Tag: 2017 source edit
Tag: 2017 source edit
 
===Хань улсаас Энх ургийн гэрээгээр харь улсад илгээсэн гүнж нар===
# НТӨ 200 онд [[Хань Гаоди|Гаоди хуандигийн]] гүнжийг [[Модун шаньюй]]д өгөв.
# НТӨ 192 онд Хуйди хуандигийн гүнжийг Модун шаньюйд өгөв.
# НТӨ 176 онд Сяо Вэньди хуандигийн 3-р гүнжээ Модун шаньюйд өгөв.
# НТӨ 174 онд Сяо Вэньди хуанди өөр нэг гүнжээ, Хүннү улсын шинэ эзэн Лаошан шаньюйд өгөв. Тус гүнжийг дагаж [[Жунхан Юэ]] нэр тайган Хүннүд очиж, цагийн уртад Лаошан шаньюйгийн зөвлөх болсон.
# НТӨ 162 онд Сяо Вэньди хуандигийн өөр нэг гүнжийг [[Лаошан шаньюй]]д өгөв.
# НТӨ 160 онд Сяо Вэньди хуанди өөрийн гүнжээ Хүннүгийн шинэ эзэн Жюнчэн шаньюйд өгөв.
# НТӨ 156 онд Жинди хуанди Жюнчэн шаньюйд гүнжээ өгөв.
# НТӨ 155 онд Жинди хуанди 3-р гүнжээ [[Жюнчэн шаньюй]]д өгөв.
# НТӨ 152 онд Жинди хуанди 4-р гүнжээ Жюнчэн шаньюйд өгөв.
# НТӨ 140 онд Хан улсын шинэ эзэн Уди хуанди өөрийн гүнжээ Жюнчэн шаньюйд өгөв.
# НТӨ 108 онд [[Хань Уди|Уди хуандигийн]] зарлигаар Жяньдүгийн И вангийн ач охин Лю Шижюнийг (刘细君 130–101) эзэн хааны гүнжээр өргөмжилж, [[Үсүнь]] аймгийн эзэн Лежяомид өгөв.
# НТӨ 103 онд Уди хуандигийн зарлигаар [[Лю Жеёу|Лю Жеёуг]] гүнжид өргөмжилж, [[Үсүнь|Үсүний хаан]] Жюньшюмид өгөв. Жюньшюми нь НТӨ 93 онд өөд болсны дараа түүний залгамжлагч Вэнчюмигийн хатан болов. НТӨ 60 онд Вэнчюйми өөд болсны дараа Үсүний шинэ хаан Нимигийн хатан болсон.
# НТӨ 33 онд Хань улсын [[Хань Юаньди|Юаньдигийн]] зарлигаар хааны ордны эм [[Ван Жаожюнь|Ван Жаожюнийг]] Хүннүгийн [[Хуханье шаньюй|Хуханье шаньюйд]] өгөв. Тэр Хуханье шаньюйд Итужясы гэдэг нэг хүү төрүүлсэн. НТӨ 31 онд түүний хүү [[Фүжүлэй-роди шаньюй]]гийн хатан болж, 2 охин төрүүлсэн.
 
==Тан улсын үе==
Хань улс мөхснөөс хойш хятадын нутагт оршиж байсан улс орнууд тус гэрээг хүчирхэг улс аймагтай албан шахалтаар байгуулж байсан. Харин [[Тан улс]] 618 онд байгуулсднаас хойш Тан улс оршин тогтнох 280 гаруй жилийн хугацаанд нийт 20 эмэгтэйг харь улсад илгээсэн. Үүнээс 3 нь хааны гүнж, 4 нь вангийн охид, 7 нь сурвалжит ноёдын охид, 3 нь харь угсааны жанжидын охид, 3 нь угсаа гарал нь тодорхойгүй охид байсан. Эдгээр 20 гүнжийн 6 нь [[Уйгур улс|Уйгурын]] хаанд, [[Кидан|Киданы]] [[Дахэ овог|Дахэ овогт]] 4, [[Кумоси]] аймагт 3, [[Түгүхүнь]] улсад 3, [[Төвөд|Түвэд улсад]] 2, [[Давань|Даваньд]] 1, [[Наньжао улс|Наньжао улсад]] 1 гүнжийг илгээж, Энх Ургийн гэрээ байгуулж байсан. Гэхдээ тухайн цаг үеийн дайн дажин, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч гэрээний нөхцөл шаардлага нь өөр байжээ. Эдгээр гүнжээс хамгийн алдартай нь Вэньчэн гүнж юм.
3,518

edits