Тагнуул (кино): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Холбоос үүсгэв
 
Мөр 29:
 
===Үйл явдал===
1973 он. Британийн Тагнуулын Алба “Цирк”“[[Цирк]]” (“the Circus”)-ийн тэргүүн Контрол туршуул Жим Придог мэдээлэл худалдахыг хүссэн Унгарын генералтай уулзуулахаар [[Унгар]] руу илгээнэ. Гэвч ажиллагаа бүтэлгүйтэн, зугтаж байсан Придо Унгарын тагнуулынханд буудуулдаг. Үүнээс болж Контрол, өөрийн баруун гар Жорж Смайлэйгийн хамт ажлаасаа халагдах бөгөөд өвчтэй байсан Контрол удалгүй эмнэлэгт нас бардаг.
 
“Цирк”“[[Цирк]]”-ийн шинэ тэргүүнээр Пэрси Аллэлайн, түүний орлогчоор Билл Хэйдон, ойрын хамтрагчдаар нь Рой Бланд, Тоби Эстэрхайс нар ажиллаж эхлэв. Тэд Зөвлөлтийн нууц албаны онц чухал мэдээллийг өөрсдийн нууц мэдээлэгчээр дамжуулан авсан гэж бардацгаадаг. Witchcraft гэж нэрлэсэн нууц материалыг анх авчрахад нь Контрол, Смайлэй хоёрын хэн хэн нь итгэхгүй байсан юм. Аллэйлайн энэхүү нууц материалаа Америкчуудад дамжуулж, үүний оронд [[АНУ]]-ын тагнуулын мэдээллийг солилцдог.
 
Энэ үеэр урвагчид сэжиглэгдэж буй Рики Тарр тагнуулын албыг хариуцсан нарийн бичиг Оливэр Лэйконтой утсаар ярьж “Цирк”-ийн удирдлагад Зөвлөлтийн мэдээлэгч байгааг хэлнэ. Тэтгэвэртээ суусан Смайлэйг энэ хэргийг мөрдүүлэхээр Оливэр Лэйкон дуудаж уулзах ч тэрээр ажлаасаа халагдсан учир татгалздаг. Харин Контрол өмнө нь мөн мэдээлэгчийн талаар ярьж байсныг Смайлэйд хэлэхэд зөвшөөрч мэдээлэгчийг олохоор болдог. Смайлэй мөрдлөгийнхөө ажилд жижигхэн баг бүрдүүлж, Контрол тэр хоёрын дараахан тагнуулын албанаас гарсан хүмүүстэй уулзаж эхэлдэг. Тэдний нэг Конни Сакс [[Лондон]] дахь Зөвлөлтийн соёлын атташе Алексей Поляковыг туршуул гэж буруутгаснаасаа болоод ажлаасаа халагджээ. Нөгөө нэг нь Придог буудуулдаг шөнө жижүүрлэж ажилласан Жэрри Вэстэрби. Болсон явдлын талаар Смайлэйд мэдэгдэхээр гэр рүү нь утасдсан боловч томилолтоосоо ирээгүй байсан тул эхнэрт нь энэ талаар дуулгажээ. Үүний дараахан Хэйдон шөнийн 1 цагийн үед клубт байхдаа мэдээ бичдэг туузнаас Придо буудуулсныг мэдээд ирлээ гэсээр ирснийг хэлжээ. Клуб шөнийн 1 цаг гэхэд хаачихсан байдаг тул Хэйдон энэ мэдээг өөрийн нууц амраг, Смайлэйгийн эхнэрээс сонсож ирсэн байв.