Милош Обилич: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 25:
 
 
'''Милош Обилич''' буюу '''Кобилич''' ([[СербСерби хэл]]:''Милош Обилић'') нь Зета муж буюу өнөөгийн [[Монтенегро]]гоос гаралтай хөлөг баатар бөгөөд [[Сербийн эзэнт улс]], [[Турк]]ийн [[Оттоманы эзэнт улс]]тай хийсэн Косовогийн тулаанд Султан Мурад I-ийг хөнөөснөөрөө ихэд алдаршсан хүн юм.
Тэрээр Зетагийн Балшичийн ордны захирагч Джурадж II Страцимировичийн хөлөг баатар байсан гэх бөгөөд Косовогийн тулаанд оролцсноос өөрөөр түүний талаарх мэдээлэл тун ховор байдаг.
 
[[СербСерби]]ийнйн домогчилсон туульс, яруу найргийн бүтээлүүдэд Обиличийн талаар маш их гардаг. Түүнийг [[Гэгээн Георгийн лууны нийгэмлэг]]ийг үндэслэгч – хөлөг баатар байсан гэх домог байдаг ч энэ нийгэмлэгийг [[Унгар]]ын хаан Сигисмунд үндэслэсэн гэдэг нь батлагдсан байдаг байна.
Энэ нийгэмлэгийн дайчдын бамбай дээр нь нарын 12 цацрагийг дүрсэлсэн байдаг ба түүн дээр нь Обиличийг оруулсан 12 хөлөг баатрыг дүрсэлсэн байдаг байв. Тэдний дуулга нь лууны дүрстэй байдаг бөгөөд энэ нь Мурад I султаны үхлийг бэлэгдсэн байдаг ажээ. Энэ нийгэмлэгийн хөлөг баатруудыг [[Европ]]ын түүхэн дэх хамгийн хүчирхэг хөлөг баатрууд гэж нэрлэдэг байна.
 
Line 37 ⟶ 38:
Грегорианы тооллын 1389 оны 6 сарын 28-нд (Юлийн тооллын 6 сарын 15) алдарт Косовогийн тулаан болжээ.
Царь Стефан Лазараар удирдуулсан [[Серби]]йн холбоо 3 орчим түмэн цэрэгтэй байсан бол [[Турк]]ууд султан [[I Мурад]]аар удирдуулсан 4 түмэн цэрэгтэй хүрэлцэн ирцгээжээ. Тулааныг Туркын харваачид Сербийн хүнд морин анги руу суман мөндөр буулгаснаар эхлүүлсэн байна. Сербийн хөлөг баатрууд V хэлбэрийн жагсаал үүсгэн довтолж, дайсныхаа зүүн жигүүр [[Якуб Келеб]]ийн ангийг бут ниргэсэн ч Мурадын хүү ирээдүйн султан [[I Баязид]]ын удирдсан төв болон баруун жигүүрт амжилт олсонгүй. Туркууд хөлөг баатруудын дайралтыг няцаамагцаа сөрөг довтолгооныг эхлүүлэв. Энэ довтолгоо нь Сербийн армийг бут ниргэж, [[Балкан]]д Туркийн ноёрхол тогтож байгааг тунхагласан байна. Туркуудын байлдааны зэвсэглэл СербүүдээсСербичүүдээс давуу байдалтай байсан нь энэ тулааны үр дүнг шууд тодохойлсон бөгөөд маш хүчтэй, хурдтай, амжилттай сөрөг довтолгооныг удирдсан [[I Баязид|Баязид султан]] '''“Аянга”''' нэрийг авчээ.
Туркийн түүхэнд тэмдэглэснээр Мурад султан тулалдааны дараа дайны талбарт алхаж байхад, үхсэн дүр үзүүлэн хэвтэж байсан Серби цэрэг Милош гэнэдүүлэн дайрч хөнөөсөн гэж бичсэн байдаг бол Сербийн эх сурвалжуудад Милош Обилич тулааны дараа бууж өгөхөөр Туркийн цэргийн хуаранд орж, Мурадын өмнө сөгдөн бууж өгч байгаа дүр эсгэж байхдаа өөрт олдсон боломжийг ашиглан гэдэс рүү хутгалан хороосон гэдэг байна. Түүнийг султаны бие хамгаалагчид нэн даруй хороосон ч Мурад I султан нэгэнт нас эцэслэн байна. Султаны үхлийг дуулаад албан бусаар залгамжлагч гэж тодорхойлогдож байсан том хүү Якуб нь тулааны талбараас яаран буцаж ирсэн ч [[I Баязид]] түүнийг хороож хаан ширээнд өөрөө суусан гэдэг.
 
==Ард түмний уран сэтгэмжийн дүрслэл болсон нь==
Косовогийн тулааны дараа болсон энэ явдал нь СербСерби төдийгүй Өмнөд [[Славян]]чуудын үндэсний ухамсар, түүх, урлаг, яруу найрагт гүн тусгалаа олсон байдаг. Милош Обиличийн энэ үйлдэл нь [[Ислам]]ын дарлалын эсрэг [[Христийн шашин]]т ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулсан эр зоригийн илэрхийлэл болсон бөгөөд Милошийг эрх чөлөөний төлөө тэмцэгч, оюун санааны удирдагчаа хэмээн үзэх болсон байна.
 
{{DEFAULTSORT:Обилич, Милош}}