Лувсанжамбын Мөрдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Холбоос үүсгэв
Мөр 25:
1933 онд Улсын Төв Театрт очиж шалгуулж Түдэв, Түвдэн, Алтангэрэл нарын алдар цуутай хуурчдын эрдэм чадвараас суралцахын зэрэгцээ тухайн үед 1930-1936 онд манай оронд ирж ажиллаж байсан тахлын эмч-орос докторын гэргий гарамгай төгөлдөр хуурч М.Д.Берлин-Печниковад давхар шавилан ая дууг тэмдэглэн ноотолж бичих арга ухаанд суралцжээ.
 
1936 оноос цэрэгт явж үндэсний хөгжмийн тэмцээнд хуучир хөгжмөөр түрүүлж '''Улсын Алдарт Гавьяат Хөгжимчин''' цол хүртэн Жанжны тушаалаар Цэргийн Төв Клубт хөгжимчнөөр шилжиж гурван жилийн цэргийн албаа хаасан. Цэрэгт[[Цэрэг]]<nowiki/>т байхдаа жүжигт тоглон, дууны уран бүтээл туурвиж эхэлсэн.
 
1939 онд цэргээс халагдан Улсын Төв Театртаа эргэн иржээ. 1940 оны эхээр УТТ-т ирж ажилласан Б.Ф.Смирновын "Композиторуудын семинар"-т хамрагдаж хөгжмийн боловсролоо дээшлүүлсэн.
 
[[1940 он|1940]] онд бүтсэн "Анхдугаар хичээл" киноны хөгжмийг бичсэн нь монгол хүн '''анх киноны хөгжим бичсэн''' үйл явдал болсон байна. 1940 оны 8 сард Улсын циркт шилжиж саксофон хөгжимчнөөр ажиллаж байгаад 1941 онд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Дуу Бүжгийн Ансамбль байгуулагдахад анхны даргаар, 1942-1950 онд Улсын циркийн джаз хөгжмийн удирдаачаар тус тус томилогдон ажиллажээ. 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В .Г.Фере) суралцан төгсөхдөө бичсэн түүний дипломын ажил болох "Миний эх орон" I симфони нь '''манай улсын анхны симфони''' болсон юм. 1956-1969 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хөгжмийн зохиолч, 1969-1974 онд [[Монгол Улсын Боловсролын Их Сургууль|Улсын Багшийн Дээд сургуулийн]] хөгжмийн зохиолчийн салбарт (нэг удаагийн элсэлт авсан) онол, зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.
 
1936 онд Ардын Хувьсгалын 15 жилийн ойн баяраар Улсын алдарт [[Монгол улсын гавьяат жүжигчин|гавьяат хөгжимчин цолыг 16 настай хүртжээ.]] БНМАУ-ын [[Төрийн шагнал|Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал]]ыг 1946 онд "Эх орон" дуугаар анх удаа, 1951 онд (хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн хамт) БНМАУ-ын [[Төрийн дуулал|Төрийн дууллаар]] хоёр дахь удаагаа хүртсэн. 1975 онд [[Ардын Жүжигчин]] цол хүртсэн. 1999 онд Монгол улсын ХХ '''"ЗУУНЫ МАНЛАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ"'''-оор шалгарсан. 2001 онд [[Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга|Монгол Улсын Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгыг]] Л.Мөрдоржийн нэрэмжит болгон түүний нэрийг мөнхжүүлжээ.
 
30-аад оны төгсгөлд Халх голд харийн дайсантай тулалдаж монгол хөвгүүдийн цус асгарсан тэр үед Л.Мөрдоржийн бичсэн "Партизан Чойбалсан" /1937/, “Сүхбаатар хэмээх дуу” /1938/, “Түүхт хил” /1939/, “Хилийн цэрэг” /1939/, “Байлдагч суман” /1939 он З.Пунцагийн шүлэг/ зэрэг олон сайхан дуунууд нь цэрэг эрийн жавхаа сүрийг магтан итгэл зориг нэмж байлаа. “Түүхт хил” дуу эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмнэлийг тогтоосон нь манай дууны урлагт шинэчлэл болжээ. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” бадгийг хүүрнэл, өгүүлэмжээр “Энэ бол миний эх орон, эзэн бидний өлгий нутаг”гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хэвээр бүтээсэн нь нийтийн дууны шинэ хэлбэр байлаа. Л.Мөрдорж жараад жил дуу туурвисан байна. Мөрдоржийн жараад жил туурвисан дуу манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь болж байсан юм. Л.Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Энэ нь тухайн цаг үе, нөхцөл байдлыг мэдэрснээ гоц хурдтайгаар хүмүүний сэтгэлд хүртэл аялгуулан илэрхийлдэг түүний төрөлх чадамжтай нь холбоотой. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон ба энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс нь манай эх орны сэдэвтэй дуунуудын манлай нь болж үлдсэн юм.
 
Л.Мөрдоржийн жараад жил туурвисан дуу манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь болж байсан юм. Л.Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Энэ нь тухайн цаг үе, нөхцөл байдлыг мэдэрснээ гоц хурдтайгаар хүмүүний сэтгэлд хүртэл аялгуулан илэрхийлдэг түүний төрөлх чадамжтай нь холбоотой. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон ба энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс нь манай эх орны сэдэвтэй дуунуудын манлай нь болж үлдсэн юм.
Л.Мөрдорж, Д.Сэнгээ, Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ло.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж зэрэг олон яруу найрагчдын шүлгээр 200 орчим дуу бүтээсэн байна. Л.Мөрдоржийн дуунууд өргөн уужуу аялгуу, тэнцвэрт яруу хөг, дуулалт шинж, тодорхой хэлбэр, ончтой энгийн байдгаараа бүхний сэтгэлд дотно байдаг билээ. Л.Мөрдорж 1951 онд “БНМАУ-ын Төрийн дуулал"-ыг зохиож /Б.Дамдинсүрэнгийн хамт/ БНМАУ-ын төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэв. Л.Мөрдоржийн дуугаар эх орон маань мандах нарыг угтан сэрж, жаргах нарыг үдэн нойрсож он цагийн хүрдийг эргүүлсээр байна. Л.Мөрдорж монголын орчин цагийн хөгжмийн гол нэг “багана” болох нь түүний симфонийн томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1956 онд Л.Мөрдоржийн туурвиж дууссан “Миний эх орон ” симфони монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигдэнэ.
 
Л.Мөрдорж, [[Дашзэвэгийн Сэнгээ|Д.Сэнгээ]], Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ло.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж зэрэг олон яруу найрагчдын шүлгээр 200 орчим дуу бүтээсэн байна. Л.Мөрдоржийн дуунууд өргөн уужуу аялгуу, тэнцвэрт яруу хөг, дуулалт шинж, тодорхой хэлбэр, ончтой энгийн байдгаараа бүхний сэтгэлд дотно байдаг билээ. Л.Мөрдорж 1951 онд “БНМАУ-ын Төрийн дуулал"-ыг зохиож /Б.Дамдинсүрэнгийн хамт/ БНМАУ-ын төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртэв. Л.Мөрдоржийн дуугаар эх орон маань мандах нарыг угтан сэрж, жаргах нарыг үдэн нойрсож он цагийн хүрдийг эргүүлсээр байна. Л.Мөрдорж монголын орчин цагийн хөгжмийн гол нэг “багана” болох нь түүний симфонийн томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1956 онд Л.Мөрдоржийн туурвиж дууссан “Миний эх орон ” симфони монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигдэнэ.
 
Л.Мөрдоржийн хичээл зүтгэлийн нэг чухал хэсэг нь монгол ардын хөгжмийн зэмсгээр хөгжимдөх бүтээлийг олшруулах, хөгжимдөх боломжийг нэмэгдүүлэх, хөг зохирлын хувьд баяжуулан өргөжүүлэх явдал байлаа. Хөгжмийн их сургууль төгсөөд УАДБЧ-д томилогдон очиж "Ардын дуу бүжгийн Улсын чуулга"-ын хөгжим ангийн найрал хөгжмийн зэмсгийн бүрэлдхүүнийг өргөжүүлэх, үндэснийхээ хөгжмийн урлагийг цэцэглүүлэн хөгжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргаж ирэх ажилд орсон юм. Тэрээр "Надад тус чуулгын оркестрыг жинхэнэ хөгжмийн оркестр яаж болгох вэ? гэж бодогдлоо" хэмээсэн нь түүний дурсамжид тэмдэглэгдэн үлджээ. Л.Мөрдорж УАДБЧ-д 1956-1969 онд урансайхны удирдагч, хөгжмийн зохиолч, найруулагчаар ажиллаж байхдаа хөгжмийн зэмсгийг олон болгох гэж түүх судлан их бүрээ, бага бүрээ, үелэх бишгүүр мэт өтгөн дуутай, суурь хөгжмийг шинээр зохиож нэмж хэрэглэн дэлхийн сонгодог хөгжмөөс үндэсний хөгжимд тоглохыг сэдэж, Францын хөгжмийн зохиолч Бизегийн "Кармен" дуурийн алдарт оршил, Оросын нэрт хөгжмийн зохиолч Глинкийн испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж, монгол үндэснийхээ хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн хөгжихөд асар их санаа, хичээл зүтгэл гаргаж амжилт олсон байдаг. Монгол ардын найрал хөгжмөөр орчин цагийн хүний сэтгэлийг догдлуулах бүхий л хүч бололцоог бүрдүүлэхэд энэ ажлын утга учир нь оршиж байлаа. Манай улсын ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжмийн өнөөгийн хүрсэн төвшин чухамхүү Л.Мөрдоржийн энэхүү нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны жараад оны эхээр бүтэн найрлын буюу "жинхэнэ хөгжмийн оркестр"-ын бүрэлдхүүнээр анхны тоглолтоо толилуулсан манай УАДБЧ-ын найрал 2005 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар '''"МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ НАЙРАЛ"''' болж өдгөө үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 онд анх зохиогдсон "'''Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан'''"-ыг Л.Мөрдоржийн нэрэмжит болгож манай үндэсний урлагийн хөгжилд оруулсан түүний гарамгай зүтгэлийг ийнхүү мөнхлөн алдаршуулжээ.
Line 46 ⟶ 48:
===Тайз дэлгэцийн бүтээл ===
''Дуурь, хөгжимт жүжиг, бүжиг''
*"[[Хөхөө Намжил]]" дуурь (Цомнолыг Л.Ванган, [[Чойжилийн Чимид|Ч.Чимид]]) 1961 онд тоглогдсон.
*"Жаргал" дуурь (Цомнолыг [[Цэгмидийн Гайтав|Ц.Гайтав]]) 1978 оны [[12 сарын 29]]-нд анх удаа тоглогджээ.
*"Алтан үст охин" хөгжимт жүжиг, 1966 он
*Шадар ван Чингүнжав" хөгжимт жүжиг, 1976 он (Л.Чойжилсүрэнгийн зохиол, Хөвсгөлийн Хөгжимт Драмын Театр)
*"[[Торгууд]] [[бүжиг]]"-ийн аялгуу 1946 он (1947 онд Чех улсын Прага хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны анхдугаар их наадамд шалгаран тоглогдсон)
*"Ээрэнцэх бүжиг"-ийн аялгуу 1946 он (1947 онд Чех улсын Прага хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны анхдугаар их наадамд шалгаран тоглогдсон)
*"Манай нэгдэлчид" дуут бүжиг, 1962 он (Д.Нанжидын дэглэлт)
Line 87 ⟶ 89:
 
===Киноны хөгжим ===
*"[[Анхдугаар хичээл]]" уран сайхны кино 1940 он (1936 оны [[1 сарын 28]]-нд Монгол улсын хил дээр гарсан халдлагыг таслан зогсоож 1936 оны [[1 сарын 29]]-нд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ]]-ын анхны Улсын Баатар болсон Шагдарын Гонгорын тухай 1940 онд бүтсэн энэхүү киноны хөгжмийг Л.Мөрдорж 20-21 настайдаа бичжээ. Киноны дүрсэнд Улсын Баатар Ш.Гонгор орсон байна.)
*"[[Цогт тайж (кино)|Цогт тайж]]" уран сайхны кино 1945 он (хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн хөгжмий нь бичсэн энэ киноны хоёр газар Л.Мөрдорж хөгжим бичсэн гэдэг), "Цогт тайж" кино ХХ зууны манай "Зууны манлай бүтээл"-ээр шалгарсан.
*"[[Бидэнд юу саад болж байна]]" уран сайхны кино 1956 он
*"Орчин үеийн Монгол" баримтат кино 1958 он
*"[[Ардын элч]]" уран сайхны кино 1959 он
*"[[Морьтой ч болоосой]]" уран сайхны кино 1959 он
*"[[Элбэг дээл]]" уран сайхны кино 1960 он
*"[[Алтан өргөө]]" уран сайхны кино 1961 он
*"[[Энэ хүүхнүүд үү]]" уран сайхны кино 1963 он
*"[[Тус биш ус]]" уран сайхны кино 1964 он
*"[[Зэрэг нэмэхийн өмнө]]" уран сайхны кино 1965 он
*"[[Үер (кино)|Үер]]" уран сайхны кино 1966 он
*"[[Цэргийн хүү]]" уран сайхны кино 1966 он (Хөгжмийн зохиолч Н.Баньд; "Цаатан бүсгүйн дуу"-ны аяыг Л.Мөрдорж бичсэн)
*"[[Төгсгөл]]" уран сайхны кино 1967 он (Хөгжмийн зохиолч Н.Сидельниковын хамт), Монгол Кино, Мосфильм студийн хамтын бүтээл
*"[[Анхны алхам]]" уран сайхны кино 1969 он
*"Миний Монгол" баримтат кино 1971 он
*"[[Эхлэл (Монгол кино)|Эхлэлт]]" уран сайхны кино 1972 он
*"Хүний амь" уран сайхны кино 1976 он
*"Хайрхан өндөр хаана байна" уран сайхны кино 1978 он (Чехийн хөгжмийн зохиолч Иржи Срнкагийн хамт), Чех улсын "Баррандов" студи
*"[[Хоньчин Найдан (кино)|Хоньчин Найдан]]" уран сайхны кино 1979 он
*"Говийн хүйс" баримтат кино 1985 он
*"[[Мөнгөн буйл]]" уран сайхны кино 1985 он
*"[[Морьтой ч болоосой - 2]]" уран сайхны кино 1993 он
гэх мэт 30 орчим баримтат болон уран сайхны киноны хөгжим, мөн дууны дан хөгжмийн хэдэн зуун бүтээл бий.