Цахиагийн Элбэгдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 63:
Монголын түүхэнд [[Ерөнхий сайд]]аар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. [[Ардчилсан нам]]ын даргын хувьд Элбэгдорж [[Монголын Үндэсний Ардчилсан Нам]], [[Монголын Социал Демократ Нам]]ын "Ардчилсан Холбоо Эвсэл"-ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Элбэгдорж УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан.
 
1998 оны 4-р сард Элбэгдорж Монголын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн залуу [[Ерөнхий сайд]]аар сонгогдсон. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Элбэгдорж улс үндэстний хэмжээнд тулгамдсан [[улс төр]],[[эдийн засаг]],[[дэд бүтэц]], нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх амин чухал алхмууд хийсэн бөгөөд Монгол улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагчдын нэг нь Элбэгдорж бөгөөд тэрбээр тус хуулийг 1998 онд батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус хууль дээр тулгуурлан батлагдсан дараагийн хуулиар улсын мэдлийн өдөр тутмын сонингууд болох [["Ардын эрх"]],[[ "Засгийн газрын мэдээ"]] сонинуудыг төрөөс шууд хянадгийг нь зогсоож, олон нийтийн сонин болгосон хууль гарсан. [[File:PresidentBarack TsakhiaObama Elbegdorjwelcomes ofTsakhiagiin MongoliaElbegdorj withto Presidentthe Barack Obama of theOval USOffice.jpg|left|300px|Mонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Цагаан Ордонд уулзаж буй нь, Вашингтон хот, АНУ, 2011 оны 6-р сар]]
 
Ардчилсан тогтолцоог Монгол улсад бий болгож, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг нь үнэлж Элбэгдоржийг [[Эрх чөлөөний одон]]гоор шагнажээ. Эхний удаа Элбэгдорж 8 сар Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд Ардчилсан намын дараагийн гишүүн 1998 оны 12-р сараас үргэлжлүүлэн тус албан тушаалыг хашжээ.