Эдийн засгийн сэтгүүл зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Эдийн засгийн сэтгүүл зүй
(Өөрчлөлт алга)

08:12, 24 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Эдийн засгийн сэтгүүл зүй бол нийгэмд болж буй бизнес, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, өөрчлөлтийг хянах, бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах сэтгүүл зүйн нэг хэсэг юм. Эдийн засгийн сэтгүүл зүйн тусгах сэдвүүд нь эдийн засагтай холбоотой арилжааны бүхий л үйл ажиллагааг бүрэн хамардаг.

Сэтгүүлзүйн энэ салбар нь арилжаа худалдаа буюу бизнесийн салбартай холбоотой хүмүүс, газар нутаг, асуудлуудын талаар мэдээ, нийтлэлийн нийтлэлийг түгээж байдаг. Ихэнх сонин, сэтгүүл, радио, телевизийн мэдээний нэвтрүүлэг нь эдийн засгийн мэдээ нийтлэлийн булан, нүүр агуулсан байдаг. Эдийн засгийн буюу бизнесийн дэлгэрэнгүй, гүнзгий сэтгүүлзүй нь бизнес, санхүүгийн сэтгүүл зүйд тусгайлан зориулсан хэвлэл, радио, телевизийн сувгуудад гардаг.

Түүхэн тойм

Эдийн засгийн сэтгүүл зүй буюу Бизнесийн сэтгүүлзүй нь дундад зууны эхэн үеэс эхэлж, алдартай худалдааны гэр бүлүүд хоорондоо харилцан ойлголцоход тусалдаг байсан гэж үздэг.

1700 оны орчим Даниел Дефо, ялангуяа Робинзон Крузо хэмээх туужаараа алдартай, бизнес, эдийн засгийн мэдээг нийтэлж эхлэв.

1882 онд Чарльз Доу, Эдвард Жонс, Чарльз Бергстрессер нар Уолл Стрийт орчмын хөрөнгө оруулалтын байшинд мэдээ дамжуулдаг утасны үйлчилгээг эхлүүлжээ.

1889 онд бизнес эдийн засгийн мэдээ нийтлэл бүхий Уолл Стрийт Журнал хэвлэгдэж эхлэв.

Алдарт сэтгүүлч Ида Тарбелл өөрийгөө бизнес эдийн засгийн сурвалжлагч гэж үздэггүй байсан ч 1902 онд Стандарт Ойл компанийн талаар мэдээлсэн нь олон мянган бизнес эдийн засгийн сэтгүүлчид компаниудыг өнөөдрийг хүртэл хэрхэн сурвалжилж буйн загварыг гаргаж өгсөн гэж үздэг байна.

1990-ээд онд бизнесийн хамрах хүрээ нэр хүндтэй болж, хөрөнгийн зах зээлд илүү их хөрөнгө оруулалт хийжээ. Уолл Стрийт Журнал бол бизнес эдийн засгийн сэтгүүлзүйн нэгэн тод жишээ бөгөөд Америкийн Нэгдсэн Улсдаа шилдэгт тооцогдоно.

Гадаад холбоос

Өөрчлөгч клуб