Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Хүннү улс
Мөр 52:
[[Алтайн нуруу|Алтайн]] нуруунаас [[Их Хянган|Хянганы нуруу]], [[Соёны нуруу]]наас [[Говь]] хүрсэн 1 сая 566 мянган км<sup>2</sup> уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|19-рт]] жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн ([[Улс орнуудын хүн амын тоо|135-р олон]]). Үндсэндээ [[монгол үндэстэн]] (95 хувь), мөн [[хасаг]], [[тува]] хүн байна. 16-р зуунаас хойш [[буддын шашин|буддын]] шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт [[монгол хэл]]ээр харилцана.
 
Монголд НТӨ 209 онд [[Хүннү]] улс]] нэгдсэнээс [[монгол угсаатан|монгол]], [[түрэг угсаатан|түрэг]] угсаатан халалцсаар 1206 онд [[Чингис хаан]] [[Их Монгол Улс]]ыг байгуулан [[Еврази]]йг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд [[манж үндэстэн|манж]] [[Чин улс]]ын мэдэлд орсон ч 1911 онд [[Олноо өргөгдсөн Монгол улс|тусгаар тогтносон]] бөгөөд 1924 онд байгуулагдсан [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] 1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|НҮБ]]-ын гишүүн болсон. 20-р зуунд [[Зөвлөлт Холбоот Улс]]тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд [[ардчилал|ардчилсан]] дэглэм, [[зах зээлийн эдийн засаг|зах зээлийн]] эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын [[бүгд найрамдах засаг|бүгд найрамдах]] засагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг [[нэгдмэл улс|нэгдмэл]] улс юм.
 
Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум [[америк доллар|ам.доллар]]) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. [[Хөдөө аж ахуй]], [[малчин|нүүдлийн мал аж ахуйн]] уламжлалтай. [[Зэс]], нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — [[төгрөг]].