Борис Пастернак: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Зохиолч | нэр = Борис Пастернак | зураг = Boris Pasternak 1969.jpg | хэмжээ..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

10:04, 20 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Борис Леонодович Пастернак (Орос: Бори́с Леони́дович Пастерна́к, 1890 оны 2 сарын 10 [Хуучин тооллоор 1 сарын 29] – 1960 оны 5 сарын 30) нь Оросын яруу найрагч, зохиолч, орчуулагч байв. 1917 онд бичсэн анхны шүлгийн ном Миний эгч - Амьдрал нь 1922 онд Берлинд хэвлэгдсэн нь орос хэлээрх уран зохиол цуглуулагчдын чухал цуглуулгад тооцогдох болжээ. Пастернак Гёте, Шиллер, Калдерон де ла Барса, Шекспир нарын тайзны жүжгийн зохиолуудыг орос хэл рүү орчуулсан нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.

Борис Пастернак

Борис Пастернак 1959 онд

Төрсөн: Борис Леонодович Пастернак
1890 оны 2 сарын 10 [Хуучин тооллоор 1 сарын 29]
Оросын эзэнт гүрэн, Москва
Өнгөрсөн: 30 May 1960(1960-05-30) (70 насалсан)
ЗХУ, ЗСБНХОУ, Переделкино
Ажил үйл яруу найрагч, зохиолч
Улс орон ЗХУ
Шагнал Нобелийн утга зохиолын шагнал
(1958)

Пастернакийн хамгийн их шуугиан тарьсан бүтээл нь Живаго эмч (1957) бөгөөд тус романдаа Пастернак 1905 оны Оросын хувьсгалаас Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн байдаг. Живаго эмч романыг ЗХУ-д хэвлэхийг хориглосон ч Пастернак гар бичмэлээ нууцаар Итали руу илгээн номоо хэвлүүлсэн юм.[1] Пастернакт 1958 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртээсэн ч энэ явдал Зөвлөлт Холыоот Улсын Коммунист Намын эсэргүүцэлтэй тулгарснаар Пастернак уг шагналаас татгалзсан билээ. Харин 1989 онд Пастернакийн хүүхдүүд уг шагналыг хүлээж авсан. Живаго эмч романыг 2003 оноос Оросын дунд сургуулиудын уран зохиолын хичээлэр судалдаг болжээ.

Эшлэл

  1. "CIA Declassifies Agency Role in Publishing Doctor Zhivago". Central Intelligence Agency. 14 April 2014.